Манай улсад цар тахлын энэ үед эхийн эндэгдэл өнгөрсөн гурван жилтэй харьцуулахад 27.8 хувь өсчээ.
Энэ нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Жендэрийн Үндэсний хороо АХБ-ны дэмжлэгтэйгээр явуулсан “Монгол Улсад охид, эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засгийн амьдралд үзүүлж буй “COVID-19″-ийн цар тахлын үеийн нөлөөлөл”-ийн судалгаагаар гарсан байна.

Судалгааны тайланд, халдварын цар тахалтай тэмцэх ажилд эмэгтэйчүүд тэргүүн эгнээнд ажиллаж байгааг дурдаж, Монгол Улсад эрүүл мэндийн салбарт ажиллагчдын 81.9 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж буйг онцолжээ.
“Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-ны байдлаар Монгол Улсад эрүүл мэндийн 41 албан хаагч “COVID-19″-ийн вирусээр халдварлагдсан байна. Энэ мэдээлэлд хүйсийн ялгааг дурдаагүй боловч тухайн салбарт ажиллах эмэгтэйчүүдийн эзлэх хувь өндөр байгааг харгалзан үзвэл эмэгтэйчүүд халдварт илүү өртсөн байж болзошгүй” хэмээн өгүүлжээ.

Цар тахлын үед эхийн эндэгдэл өссөнийг Баян-Өлгий аймагт эхийн эндэгдлийн 5 тохиолдол бүртгэгдсэнээр жишээ татжээ. 2020 оны 3-10 дугаар сар хүртэлх хугацаанд дээрх аймагт бүртгэгдсэн тохиолдол нь коронавирусний халдвараас сэрэмжлэн эмнэлэгт хандахаас зайлсхийж, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ авч чадахгүйтэй холбоотой байжээ. Хөл хорионы үед эмэгтэйчүүд, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон жирэмсэн эмэгтэйчүүдэд эмнэлгийн яаралтай тусламж авахад хүндрэлтэй байсан бөгөөд зарим хөгжлийн бэрхшээлтэй иргэд шаардлагатай эм тариагаа авч чадаагүй байна.
More Stories
Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар бороо, нойтон цас орно
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Хур тунадас: 16-ны өдөр Увс, Ховд, Завхан,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө.
Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй. Энэ бол Үндсэн хуулийн зарчим. Үндэсний аюулгүй байдалд...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
