Нийслэл хотод коронавируст халдварын 20 гаруй голомт идэвхтэй байгаа тул аль болох гэртээ байж олон хүнтэй хавьтал болохгүй байхыг ЭМЯ-наас зөвлөлөө.

ХӨСҮТ-ийн Халдварын тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Албан байгууллагууд дотор орчинд олон хүн цуглуулахаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Энэ жилдээ эмэгтэйчүүдийн баяр, цэргийн баярыг хамт олон найз нөхдөөрөө тэмдэглэхгүй байхыг зөвлөе. Халдвараас сэргийлэх хамгийн энгийн арга бол хүн хоорондын зай барих, амны хаалт зүүх юм” гэв.

“Одоогийн байдлаар QR кодыг халдвар илрүүлэхэд ашиглаж эхлээгүй байна. Хууль эрхзүйн орчин шийдэгдсэний дараа ашиглана” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post О.Дашпагма: 15432 хүнийг вакцинжуулж, 41 хувьд нь вакцины дараах хэвийн урвалууд илэрсэн
Next post Л.Оюун-Эрдэнэ: Гэрлэлт залуужвал эмэгтэйчүүдийг цэрэгт явуулах гарц байна