Дэлхий даяар цар тахлын улмаас бүтэн жилийн турш сургууль, боловсролын байгууллагууд хаагдаж 168 сая хүүхдүүд танхимын хичээлд суугаагүй билээ. Тэгвэл НҮБ-ын Хүүхдийн сангийн сүүлийн үеийн судалгаагаар 214 сая хүүхдүүд буюу 7 хүүхэд тутмын 1 нь биечлэн бие даан сурах хичээлийнхээ дөрөвний гурваас илүүг алдсан гэжээ.
Дэлхийн 14 орон 2020 оны гуравдугаар сараас 2021 оны 2 сар хүртэл хаалтай байгаа ажээ. Эдгээр орнуудын гуравны хоёр нь Латин Америк ба Карибын тэнгисийн орнуудад байрладаг бөгөөд 98 сая гаруй сурагч хамрагдаж байгаа юм. 14 улсаас Панам, Сальвадор, Бангладеш, Боливи сургуулиудыг хамгийн олон өдөр хаалттай байгаа ажээ.
COVID-19 цар тахлын нэг жилийн ойг тэмдэглэх гэж байхад дэлхий даяар дахин мутацад орсон шинэ төрлийн коронавирус гарч ирсэн талаар мэдээллэсэн юм. “Өдөр ирэх тусам бие даан сургуульд хамрагдах боломжгүй хүүхдүүд улам бүр хоцрогдож байна” гэж Хенриетта Фор НҮБ-ын Хүүхдийн сангийн гүйцэтгэх захирал хэллээ.
ЮНЕСКО-гийн хамгийн сүүлийн үеийн мэдээллээр дэлхий даяар 888 сая гаруй хүүхэд сургуулийн бүрэн болон хэсэглэн хаагдсанаас болж боловсролын асуудал тулгарсаар байгаа юм.
Харин манай улсын хувьд сургуулиудыг хааснаар хүүхдүүдийн сурч боловсроход муугаар нөлөөлж байна. Эмзэг бүлгийн хүүхдүүдийн 16 хувь нь алсын зайн сургалтанд хамрагдах боломжгүй байгаа юм. Одоогоор орон нутагт танхимын хичээлийг эхлүүлээд буй ч нийслэлийн сурагчдыг танхимд сургах эсэх тодорхойгүй хэвээр байгаа юм. Энэ талаар БШУЯ-аас танхимын сургалтын эхлүүлэхэд бэлэн боловч халдварын голомтын нөхцөл байдал, вакцинжуулалтыг анхаарна гэсэн юм.
Мөн Шадар сайд нийслэлийн цэцэрлэг, танхимын сургалтыг нээх хугацаа тодорхойгүй байгааг мэдэгдсэн юм. 2020-2021 оны хичээлийн жил дуусахад ердөө гурван сар үлдээд байгаа юм. Харин нэг хоёрдугаар анги болон төгсөх ангийнхныг хичээллүүлэх саналыг зарим эцэг эхчүүд сошиал сүлжээгээр саналаа илэрхийлсээр байгаа юм. Хэдий Засгийн газар ААН-ын 95 хувийг нээсэн ч сургууль цэцэрлэг нээгээгүй тул эцэг эхчүүд ажлаа хийх боломжоор хандагдаж чадахгүй байгаа юм.
Сурагчдын 57 хувь нь теле хичээлийн хурд болон ойлгомжтой байдлыг дунд болон муу гэж дүгнэсэн талаар НҮБ-ын хүүхдийн сан мэдээллэсэн юм.
Мөн боловсролын хүрээлэнгээс явуулсан судалгаагаар 2019-2020 оны хичээлийн жилд сурагчдын агуулгын хоцрогдол улсын хэмжээнд 47-53 хувь байна. Харин 2020-2021 оны хичээлийн жилд нийслэлийн сурагчдын хоцрогдол 22 хувь байна хэмээн нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга хэлж байсан юм.
More Stories
Иргэдийн гаргасан саналын дагуу автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах эсэх талаар санал авч эхэлсэн байна
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал өнгөрсөн жилүүдэд тогтмол ихсэж, тэг зогсох эрсдэл өндөр болсон. Мөн сурагчдын бие даалтын долоо хоногийн...
А.Ганхуяг нарын давж заалдах шатны хурал болж байна
"Ногоон автобусны хэрэг" гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2025.10.23/ болж...
Холимог тулаанч Г.Чинзоригт гурван жилийн хорих ял оноожээ
Энэ оны зургаадугаар сард холимог тулааны спортоор танигдсан Г.Чинзориг төмрөөр хүн зодож буй бичлэг цахим орчинд тарсан. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас...
Т.Лхагвадулам:Би 45 хоногт арван кг хасаад, маш гоё болсон ч…
СТА, жүжигчин Т.Лхагвадуламтай хийсэн ярилцлагыг уншигч та бүхэнд толилуулъя.-Бага насны тань дурсамжаар ярилцлагаа эхлэх үү?-Би айлын том охин л доо....
“АИ-92 бензин БНХАУ-аас авах хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх хэлцлүүд хийж байна”
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны хангамжтай холбоотой импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзлаа. Энэ үеэр сайд Г.Дамдинням "Аж үйлдвэр,...
Ш.Алтангадас: УИХ-ын гишүүд УБЕГ, АТГ, Мөрдөх байгууллага, Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас мэдээлэл авах бүрэн эрхтэй
“Хуульч нь буруу ойлгоод буруу юм яриад явна лээ гэсэн шүү юм ярьсан гэнэ ээ. Гэтэл УИХ-н гишүүн нь Улсын...
