Дэлхий нийтийг түгшээсэн Ковид-19 вирусын тархалтаас хойш жил гаруй хугацаа өнгөрөв. Хэдийгээр одоо вирусын цочмог халдвар намжиж, нийгийн харилцаа хэвийн шат руугаа орж байгаа ч цар тахлын дараа нөхцөл байдалд ямар өөрчлөлт орох бол, иргэдийн амьдрал хэвийн байдалдаа шилжих эсэх, хэрэглэгчдийн худалдан авалтын зан төлөв ямар байх нь эргэлзээтэй хэвээр байна.
Энэ ч утгаараа бүх зүйл буцаад хэвийн байдалдаа орох уу. Эсхүл шинээр нөхцөл байдал үүсч, бий болох уу гэсэн эргэлзээ олон нийтэд хариултаа олоогүй асуултыг бий болгов. Өөрөөр хэлбэл, цар тахлаас үүдсэн хөл хорио, эдийн засгийн хямрал нь хэрэглэгчдийг “дахин нэг бороотой өдөр”-т илүү их хэмнэлт гаргахад нөлөөлөх болов уу. Эсвэл маргаашийг хүлээж чадахгүй зарлага гаргаж, эдийн засгийн сэргэлтийг өдөөхөд туслах болов уу гэсэн эргэлзээ нийгэмд бий болсон юм. Хамгийн гол нь дээрх асуултуудын хариуг вакцины бодит үр дүн гарах хүртэл мэдэх боломжгүй ч эдийн засагчид ойрын хугацаанд шаардлагатай хариултыг олж, тодорхойлохыг хүсэх нь дамжиггүй. Энэ утгаараа хэрэглэгчийн худалдан авах зан төлөв бүх зүйлийг тодорхойлдогийг санах хэрэгтэй.
Судлаачид энэ талаар “сэжүүр” олоход хамгийн боломжтой газар бол Шинэ Зеланд Улс хэмээн үзэж буй гэдэг. Учир нь хилээ бүрэн хааж, өөрийн улсын иргэн болон байнгын оршин суугчдаас бусад хүмүүсийг шинжилгээнд бүрэн хамруулж, Окленд хотод өнгөрсөн оны наймдугаар сард гурван долоо хоног хөл хорио тогтоосны үр дүнд өнөөг хүртэл олон нийтийн дунд халдвар тархаагүй байна. Тус улс нь хамгийн ойрын хуурай газар хүртэл 1.600 км зайтай нь үүнд нөлөөлөх нэгэн хүчин зүйл болсон бөгөөд үүний үр дүнд нь эдийн засаг нь уналтаас босож, ард иргэд нь маск зүүхгүйгээр урлаг спортын арга хэмжээнд оролцож дэлхий нийтийн атаархлыг төрүүлж байгаа билээ.
Дашрамд дурдахад, хэрэглэгчдийн хувийн зарлага нь тодорхой бус байхаас гадна, ирээдүйд анхаарсан төлвийг бий болгож буй нь эдийн засгийн хувьд “судлагдаагүй хэрэглэгчид”-ийн худалдан авах зан төлөвд хөтөлж байна гэдэг. Ингэснээр хэрэв үл хөдлөх хөрөнгийн зах зээлд тэсрэлт гарч буйг ямар нэг дохио гэж үзвэл энэ нь эерэг ирээдүйг харуулж байна гэсэн үг.
Гэвч энэ оны хоёрдугаар сарын эхээр Их Британи иргэний гэр бүлд корона вирусын гурван тохиолдол илэрсэн нь Засгийн газар Окленд хотыг гурван өдрийн хөл хорионд оруулж, хоёр сая гаруй хүнд нөлөөлж, өвчний тархалтыг үндсэндээ хяналтдаа авсан цочмог ажиллагааг бий болоод авсан нь дэлхийн анхаарлын гадуур өнгөрсөнгүй. Эндээс үзэхэдэ, тус улсын туршлага халдварт вирусээс ангид байхын тулд нийгэмд хэчнээн их хүчин чармайлт шаардагддаг, тархалт нь бүрэн тодорхойлогдоогүй байгаа халдварт өвчний улмаас энэ статусыг хэрхэн амархан суларч болохыг хүн төрлөхтөнд харуулсан гэж хэлэхэд буруудахгүй юм.
Түүнчлэн Хонконг халдварын эсрэг дэглэм, нийгмийн тусгаарлалтыг бууруулснаас шалтгаалан халдварын дөрөв дэх давлагаанаас салахыг уйгагүй оролдож байгааг санах хэрэгтэй. Учир нь вакцинжуулалт хэвийн үргэлжилж, нийгэмд өргөн цар хүрээг хамарсан ч ард иргэдийн зорилтот бүлэгт дархлаа тогтоход цаг хугацаа шаардлагатайг мартах болохгүй юм.
Эх сурвалж: https://www.scmp.com/comment/opinion/article/3122571/economic-impact-virus-still-be-seen
Орчуулсан Э.Золбоо
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
