Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өчигдөр их, дээд сургуулиудын захирлуудтай уулзжээ.
Уулзалтын үеэр тэрбээр дараах байр суурийг илэрхийлсэн байна. Тухайлбал “Нэг сайд ирээд өмнөх сайдын гаргасан шийдвэрийг өөрчилдөг, улстөрждөг, салбараа ялгаж харьцдаг байж таарахгүй. Энэ байдал боловсрол, шинжлэх ухааны салбарт байх ёсгүй. Шийдэх ёстой бол заавал хууль хүлээхгүйгээр тушаал гаргаад явна.
Хувийн их, дээд сургуулийн алдаа оноог нийтээр нь хавтгайруулж харлуулдаг. Холбогдох хууль журам бусад хөтөлбөр, төслөөс хасдаг биш чанартай сургуулиудыг бодлогоор дэмжинэ. Энэ нь төрийнх энэ нь хувийнх гэж ялгаж харьцахгүй.
Кембрижийн боловсролыг хуулах биш Кембриж хүлээн зөвшөөрөхүйц Монгол стандарт бий болгох хэрэгтэй. Оюутны хөгжлийн зээлийн санг өөрчлөхгүй бол ЖДҮ шиг болж мэдэхээр болсон байна.
Сургуулийн газраа зарсан захирлуудыг шууд хална. Төрийн өмчит сургуулиудын 104 тэрбум төгрөг арилжааны банкуудад байршуулсан байна. Та нар ломбард биш. Мөнгө хүүлээд сууж болохгүй. Төрийн мөнгө төрийнхөө саванд байх ёстой. Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашина” хэмээсэн байна.
More Stories
Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар бороо, нойтон цас орно
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Хур тунадас: 16-ны өдөр Увс, Ховд, Завхан,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө.
Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй. Энэ бол Үндсэн хуулийн зарчим. Үндэсний аюулгүй байдалд...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
