МАН-ын дотоод зөрчил чинээндээ тулж, суудал сандал, эрх мэдлээ булаалдсан залуу дарга нарын тэмцэл олны нүдэнд ил гарав. бололтой.
2021 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, шадар сайд С.Амарсанаа нар Улсын Онцгой байдлын ерөнхий газарт ажилласан. Үүний дараа Нийслэлийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцахаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт очсон авч нэг минут 40 секунд болоод гараад явжээ.
БИЧЛЭГ ҮЗЭХ БОЛ ЭНД ДАР:
Ерөнхий сайд, Шадар сайд хоёр уг нь ажлын хэсгийн хамтаар онцгой нөхцөлд ажиллаж байгаа төрийн тусгай болон төрийн албан хаагчидтай уулзаж,шийдвэрлэвэл зохих асуудалтай газар дээр нь танилцах, нөхцөл байдлыг өөрийн нүдээр харахаар очсон юм билээ. Гэвч улс эх орны эрх ашгийг өөрсдийн эрх ашгаас дорд үзсэн нийслэлийн Засаг даргын баг таарамжгүй байдлаа өмнөө тавин уулзах бүү хэл угтахаас ч татгалзсан аж. Энэ байдал шинэхэн Ерөнхий сайдын чимээгүйхэн уугиж байсан бухимдлыг өрдчихөв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Нийслэлийн онцгой комиссын үйл ажиллагааг яаралтай өөрчлөх ёстой…” гэдэг үгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хаалгаар гарч явахдаа амнаасаа унагаасан нь хэвлэлийнхний анхаарлын гадуур өнгөрсөнгүй.
Цар тахлын аюултай энэ онцгой цаг үед нэг нэгэндээ гөжиж, шазуур зуун суудалтайгаа зууралдах биш өдрөөр нэмэгдэж байгаа аймшигт вирусийн халдвартай тэмцэхэд Улсын болон Нийслэлийн Онцгой комиссын хамтын ажиллагаа, уялдаа холбоо маш чухал. Гэтэл нам доторхи маргаан, албан тушаалын тэмцэл, хувийн өш хонзонгоо ажилтайгаа холин нэгнийгээ хүлээн зөвшөөрч, хамтдаа урагшлах бүү хэл уулзахаас ч зугтсан эл үйлдэл нь хотын дарга Д.Сумьяабазарын хувьд улс төрчийн зангараг бүү хэл хувь хүний төлөвшил үгүй нэгэн болохыг батлан харуулсан үйлдэл боллоо хэмээн буруушаах хүн олон.
Цахим мэдээллийн эрин зуунд мэдээллийн урсгалыг хааж, өөртөө эрсдэлтэй мэдээллийг гаргахгүй, хэвлэн нийтлэх эрхийг хязгаарлах боломжгүй болсон энэ үед хотын даргын хүндлэлгүй давилуун энэ үйлдэл Шадар сайдыг эсэргүүцсэн гэхээсээ илүү Ерөнхий сайд, түүний канбинетийн гишүүдийг ч үл тоон, хайхрамжгүй хандсан үйлдэл гэдэг нь хэнд ч ил байв. Д.Сумьяабазарын хувьд С.Амарсайхантай таарамжгүй харилцаатай байгаагаа дээрх үйлдлээрээ олон нийтэд ил болгож орхив. Аливаа зүйл хэм хэмжээтэй байдаг даа.
Тэр дундаа төрт ёсны хүндэтгэл гэдэг хоосон толгойтой, намын хэнээрхэлтэй, албан тушаалын боол болсон дунд шатны түшмэдүүдийн тэмцлийн уршгаар шаланд унаж, шавхруунд хөлбөрөх ёсгүй. Энэ утгаараа Д.Сумьяабазарын хувьд хотын даргын хариуцлагатай албыг хашиж байгаа нь хэт хүндэдсэн эрх мэдэл, түүгээр зогсохгүй уг албан тушаалд тэнцэхгүй нэгэн гэдгээ батлан харуулснаас ялгаагүй болов. Магадгүй түүний гаргасан энэ алдаа уг албан тушаалаасаа буух хийгээд цаашид улс төрийн алхам хийхэд ч мухардахад хүргэж болох юм. Тэр хувийн харилцааны мунхаглалаас болж, намын болон улс төрийн карьертэй ийнхүү ЦЭГ тавьчихсан байхыг ч үгүйсгэх аргагүй билээ.
More Stories
Х.Ганзаяа: Бидний төлөө та минь чөмгөө дундартал зүтгэсэн байна шүү дээ гээд хүүгээ уйлахад…
СЭТГҮҮЛЧ Б.ГАНЧИМЭГ Ажлаа хийж байгаагийнхаа төлөө адлагдан нийтээрээ хараалгаж, тэгсэн ч цуцашгүйгээр нийгмийн болох болохгүйтэй зууралдан чичлүүлж, хоёр нарны хооронд...
Монгол Улс авлигын индексээр 114-т жагсаж байна
Манай улсын энэ жилийн авлигын төсөөллийн индексийг тогтоохдоо найман эх сурвалжийг ашигласан бөгөөд 33 оноо авч 180 орноос 114 дүгээр...
Нийслэлийн хэмжээнд 179 хүнсний дэлгүүр нөөцийн мах худалдаалж байна
Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2025...
Цагаан сарын баярыг угтан махны өргөтгөсөн худалдаа болж байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/ Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба хамтран мах,...
Гучин дөрвөн настай иргэн 3 хүүхдийн хамт галд өртөж нас барсан
Цагдаагийн байгууллагад энэ сарын 05-ны 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага...
Гучин дөрвөн настай иргэн 3 хүүхдийн хамт галд өртөж нас барсан
Цагдаагийн байгууллагад энэ сарын 05-ны 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага...