Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцуулав.
Тэрбээр “Арванхоёрдугаар сарын 30-нд улсын хэмжээнд 13,597 хүнд шинжилгээ хийхэд 20 хүний сорьцод коронавирусийн халдвар илэрлээ. 20 тохиолдол бүгдээрээ Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд хоёр тохиолдол нь Франфуртийн онгоцоор ирсэн иргэдийн гурав дахь давтан шинжилгээгээр илэрсэн. Ингээд зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол нийтдээ 399 болж байна.
Хоёр тохиолдол нь ХСҮТ-ийн өмнөх батлагдсан тохиолдлын хавьтал эмнэлгийн ажилтнуудад /эмч, нягтлан/ халдвар илэрлээ.
Бусад 16 тохиолдол нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтод бүртгэгдсэн бөгөөд хоёр нь өвчтөн, нэг нь сахиур, бусад нь гэр бүлийн хавьтлууд болон бусад хавьтлууд байна.
Тэнүүн-Огоо автобус баазын ажилтнууд дундаас дахин нэг халдвар илэрсэн. Тухайн хүн нь тус баазад түлш түгээгч хийдэг, 24 цаг гараад 72 цаг амардаг хүн байна. Энэ хүн арванхоёрдугаар сарын 21-нд хамгийн сүүлд ажилдаа ирсэн бөгөөд тус компанийн 200 гаруй хүнийг шинжилгээнд хамруулахад халдвар илрээгүй. Тэнүүн-Огоо автобус баазаас нийт дөрвөн хүн халдварт өртсөн байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 6 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,215 болсон бол үүнээс 830 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 375 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 2, хүнд 7, хүндэвтэр 99, хөнгөн 267 байгаа” гэв.
Сүүлийн 24 цагийн дотор Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомтоос батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй. Мөн Улаанбаатар хотын өмнөх батлагдсан тохиолдлуудаас батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй.
More Stories
Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Мин Сог-той уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал “Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт” бодлогын хүрээнд хувийн хэвшлийг дэмжих, бизнес эрхлэхэд ээлтэй орчныг бүрдүүлэх, зөвшөөрлийн...
Нөөцийн махны дугаарлалт их байна
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбатын хэлсэнчлэн Нийслэлийн хэмжээнд 200 тонн мах буй гэжээ. Өнөөдрөөс дүүргүүдийн тодорхой цэгүүдэд нөөцийн үхрийн мах 15000 төгрөг,...
Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы албан ёсны нээлтийн нэгдсэн хуралдаанд оролцов.
“Зуны Давос” Монгол Улсад хөрөнгө оруулалт татах боломж бүрдүүлж байна- Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болж буй...
Цагдаагийн байгууллагын “Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн” төрийн ордонд эхэллээ
Зөвлөгөөнөөр гэмт хэргийн илрүүлэлт, мөрдөн шалгах ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, мөрдөгчдийн өмнө тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, хүний эрхийн...
Өнөөдөр нар буцах өдөр
Жилийн хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө өнгөрсний дараа өдрийн урт аажмаар богиносож эхлэх үеийг нар буцах гэдэг. Хойд хагас...
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсаны 22 жилийн ойг тохиолдуулан ажилтан, алба хаагчдын төлөөлөлтэй уулзлаа.
Өнгөрсөн хугацаанд Онцгой байдлын байгууллага гамшиг, аюулт үзэгдэл, осол, эрсдэлээс ард иргэдээ хамгаалах, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр нөөц бололцоогоо...
