Малдаа яваад сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олсныг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Тодруулбал, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын төвөөс баруун хойд зүгт 13 км-т “Хөөтийн шар хөхий” гэдэг газар тус сумын харьяат малчин 51 настай Э энэ сарын 22-ны өдрийн 12:00 цагийн орчимд мал хариулж яваад сураггүй болсон юм. Энэ тухай дуудлагыг арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 03:15 цагт онцгой байдлын алба хүлээн авжээ.

Дуудлагын дагуу Дундговь аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж энэ сарын 23-ны өдрийн 11:39 цагт малчин Э-гийн гэрээс баруун урд зүгт 7 км зайд орших Хүрэн-Овоо хэмээх газарт, иргэн Г-ын гэрээс эсэн мэнд олжээ.

Эх сурвалж: ОБЕГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Цагаан давааны хогийн цэгт Covid-19 халдвар гарсан нь батлагдлаа
Next post УИХ-ын гишүүн Г.Ганболд: Өвчлөлтэй холбоотой мэтгэлцээнийг явуулахыг хязгаарласан хуулийн заалт оруулъя