Энэ оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд гарсан зөрчлийн тоон мэдээг өмнөх долоо хоногтой ЭНД харьцуулахад нийт 14081 зөрчлийн хэрэг бүртгэгдэж 1,77 дахин өссөн бол Нийслэлд 3,45 дахин, орон нутагт 27,9 хувиар тус тус өссөн дүнтэй байна.
Зөрчлийн хэргийг шалгасан субъектээр нь ангилж үзвэл цагдаагийн байгууллага 96,93 хувийг, мэргэжлийн хяналт 0,39 хувийг, онцгой байдал 0,06 хувийг, бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд 2,61 хувийг нь шалган шийдвэрлэжээ.
Өнгөрсөн долоо хоногт нийт 4797 хүн зөрчлийн хуулиар шийтгүүлсэн нь 18,3 хувиар, 37 хуулийн этгээд шийтгүүлсэн нь 1,18 дахин тус тус өсчээ.
Дээрх хугацаанд дийлэнх зөрчлийн гаралт өмнөх долоо хоногоос өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал: хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 50 хувиар, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 54,8 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 2,6 дахин тус тус өссөн нь хамгийн өндөр хувьтай байна.
Харин өмнөх долоо хоногуудад өсөх хандлагатай байсан Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 21,5 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 20,1 хувиар тус тус буурчээ.
Эх сурвалж: УЕПГ |
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө.
Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй. Энэ бол Үндсэн хуулийн зарчим. Үндэсний аюулгүй байдалд...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
