Тэрбээр “2020 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр улсын хэмжээнд 10 лабораторид 10,599 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрсэн. Таван тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд гурав нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал. Харин хоёр хүн нь БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан иргэд юм. Тухайн иргэдийг эмнэлэгт хэвтэх үед түргэвчилсэн тестээр оношлоход хариу сөрөг гарч байсан бол хэвтсэнээс хойш 4-5 хоногийн дараа халдвартай нь батлагдлаа. Халдварын нууц үедээ эмнэлэгт хэвтсэн гэсэн үг. Халдварын том дэгдэлтийн дараа алаг цоог байдлаар тохиолдол бүртгэгдэх нь байдаг. Халдварыг цааш тараахгүйн тулд яаралтай арга хэмжээ авч 200 гаруй хүнийг гэр гэрт нь тусгаарлан ажиллаж байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай, Орхон, Дорноговь аймагт нэмж халдвар бүртгэгдээгүй бөгөөд улсын хэмжээнд дотоодын халдварын нийт тохиолдол 470 боллоо.
Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 923 болсон. Үүнээс өнөөдрийн байдлаар 384 хүн эдгэрсэн бол 530 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл, хөнгөн-481, хүндэвтэр-45, хүнд-3, маш хүнд нэг хүн байгаа юм” гэв.
Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 470 /2020.12.17-ны байдлаар/
Сэлэнгэд – 216
Улаанбаатарт – 145
Дархан-Уулд – 45
Орхонд – 25
Дорноговьд – 32
Говьсүмбэрт – 4
Архангайд – 3 батлагдсан тохиолдол байна.
Эрүүл мэндийн ажилтнуудын дунд гарсан халдварын тоо 21: /2020.12.17-ны байдлаар/
ХӨСҮТ-ийн Халдвартын клиникт – 17
Цэргийн төв эмнэлэгт – 4
COVID-19 халдварын батлагдсан өмнөх 918 тохиолдол:
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
