Засгийн газрын 2020 оны 152 дугаар тогтоолоор “8,000 хүүхэд тутамд хүүхдийн байцаагч” байхаар нэмэлт орсонтой холбогдуулан алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсүүдэд 2021 оноос хүүхдийн байцаагчийн албан тушаалын орон тоог нэмэхээр төсөвлөгдсөн.
Иймд Төрийн албаны тухай хуульд заасны дагуу хүүхдийн байцаагчийн сул орон тоог цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагчийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан бакалавр түүнээс дээш боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй алба хаагчдаас сонгон шалгаруулах ажлыг 2020 оны арванхоёрдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.
Дээрх шаардлагыг хангасан ахлагчийн албан тушаалд ажиллаж байгаа алба хаагчид 2020 оны арванхоёрдугаар сарын 7-21-ний өдрүүдэд hrm.police.gov.mn цахим хаягаар бүртгүүлэх юм.
Алба хаагчдад тавигдах ерөнхий шаардлага:
- Эрх зүйн бакалавр түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
- Цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйг сахиж, тогтвор суурьшилтай ажилласан байх
- Нөхцөл байдлыг зөв үнэлж, шийдвэр гаргах, багаар ажиллах, харилцааны ур чадвар эзэмшсэн байх, монгол хэл бичгийн дүрэм, үг зүй, найруулга зүйн зохих чадвартай байх,


Эх сурвалж: ЦЕГ
More Stories
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
10-нд Завхан, Хөвсгөл, Булган, 11-нд Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, 12-нд Хэнтий, Дорнодын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо...
