2020.12.01 нээс эхлэн 10 хоногийн хугацаанд Улаанбаатар хот болон орон нутагт гацсан иргэдийг буцаах, нэвтрүүлэх ажил үргэлжилнэ. Энэ хугацаанд Улаанбаатараас орон нутаг руу зорчих 78 мянга, орон нутгаас нийслэл рүү орох 25 мянган иргэн байгаа гэх урьдчилсан тооцоо гарсан бөгөөд иргэд коронавирусийн шинжилгээнд хамрагдаж, хариу нь сөрөг гарсан тохиолдолд зорчих эрхтэй болж байгаа юм.
Тэгвэл зорчих хөдөлгөөнд оролцох 0-12 насны хүүхдүүд шинжилгээ өгөх шаардлагагүй болжээ. Хүүхдүүдийг эцэг эх болон хамт зорчих асран хамгаалагчийн шинжилгээнд нь үндэслэн зорчуулах юм байна. Энэ тухай Улсын Онцгой комиссоос иргэдийн гар утсанд мессежээр мэдээлж эхлээд байна.

Хот хоорондын зорчигч тээврийн автобус Драгон, Тэнгэр плаза, Лавай автобуудал гэсэн гурван газраас цагийн хуваарийн дагуу хөдөлж байгаа. Харин хувийн автомашинтай иргэд цаг харгалзахгүй орон нутгийн замаар зорчих хөдөлгөөнд оролцож болох юм. Тухайн иргэд товчоогоор гарах болон нэвтрэхдээ сөрөг гарсан шинжилгээнийхээ хариуг үзүүлнэ.
More Stories
Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг “Чөлөөлье” уриан дор зохион байгуулж байна
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг зохион байгуулж байна. Тус тэмцээн хоёрдугаар сарын 28-наас...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...