– Анх оношлогдсон иргэд эмчилгээнд ороод 20 хоног болж байна. Анхны батлагдсан тохиолдлуудын биеийн байдал ямар байгааг танилцуулна уу?
А.Амбасэлмаа: Өвчтөнүүдийн биеийн байдлыг үнэлээд мэдээлж байгаа. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудыг тусгаарлан ажиглах байранд тусгаарлаад өдөр бүр биеийн байдалд нь хяналт тавьж байна. Хуваарийн дагуу давтан шинжилгээ хийж байгаа бөгөөд биеийн байдал нь хэвийн байгаа.
– Нэг хүний эмчилгээний зардалд 8 сая төгрөг зарцуулж байгаа талаар мэдээлсэн. Энэ нь олон улсын дундажтай харьцуулахад ямар дүн бэ?
Д.Нямхүү: Эмчилгээний дундаж зардлыг ХӨСҮТ болон ЭМЯ-ны салбар зөвлөл хамтран тооцоолж гаргасан. Гэхдээ энэ дүнг тооцоолж гаргахдаа бусад улс орон шиг нарийн тооцоолол хийж чадаагүй. Дунджаар 6.7-8.9 сая төгрөг гэж гаргасан нь хувийн хамгаалах хэрэгсэл, шинжилгээний зардал, эмчилгээнд хэрэглэж байгаа эмүүд зэрэг багтаж байгаа.
Биеийн байдлаас хамаараад эмчилгээ өөр өөр байдаг.
Эмчилгээний зардал дээр тандалт судалгаа болон эмнэлгийн аж ахуйн зардлуудыг нэмбэл үүнээс ч өндөр дүн гарна. Үүн дээр эмзэглэх шаардлагагүй. Бүх зардал тодорхой бичигдээд явж байгаа учраас буруу тоо гарсан гэж санаа зоволтгүй.
– БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүнээс халдвар илэрсэн гэх мэдээлэл байна. Энэ талаар тодруулж мэдээлэл өгнө үү?
А.Амбасэлмаа: Арваннэгдүгээр сарын 26-нд БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах дээр амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй хүн очсон байсан. Тухайн хүнд тест тавьж эерэг хариу гарсан учраас тусгаарлаад, ХӨСҮТ-д мэдэгдсэн. Ингээд төвийн шуурхай баг очиж PCR шинжилгээ аваад хариу эерэг гарсан тул маргааш нь ХӨСҮТ-д авчирсан. Дүүргийн эмнэлгүүд бүгд тусгаарлан ажиглах байртай бөгөөд лабораторийн шинжилгээний хариу гарах хүртэл тусгаарлаж, эмнэлгийн эмч ажилчид хамгаалалтын хувцастай үйлчилгээ үзүүлсэн. Гэсэн ч хяналтын горимын дагуу үйлчилгээ үзүүлсэн хүмүүсийг 14 хоног ажиглан тусгаарлана. Тэдний эхний шинжилгээ сөрөг гараад байгаа.
– PCR шинжилгээний хариуг баталгаатай эцсийн хариу гэж үзэж байгаа тохиолдолд түргэвчилсэн оношлуур хэрэглэж шаардлага бий юу?
Д.Нарангэрэл: Улсын хэмжээнд 54,600 гаруй хүнийг түргэвчилсэн оношлуураар шинжилсэн бөгөөд үүнээс 103 хүний хариу эерэг гэж гарсныг PCR шинжилгээгээр баталгаажуулсан.
More Stories
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
