Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид өчигдөр  нийт 956 сорьцод шинжилгээ хийхэд хоёр хүнээс коронавирус илэрлээ гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Ингэснээр Монгол Улсад Covid-19 халдварын нийт батлагдсан тохиолдол 326 бүртгэгдээд байна. Халдвар авсан иргэдээс 312 нь эдгээд байгаа юм.

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар эмчлүүлж буй таван хүний бие хүндэвтэр бол есөн хүний бие хөнгөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Улсын бүртгэлээс олгодог архивын лавлагааг харьяалал харгалзахгүй дүүргээс олгоно
Next post Соёлын хуулийн шинэчлэлийг хэлэлцэнэ