Шалгалтын явцад авто тээврийн шалган нэвтрүүлэх Хонхор, Эмээлт товчоогоор энэ сарын 5-12-нд дөрвөн удаагийн үйлдлээр 39.9 тонн түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэн Улаанбаатар хот уруу нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлжээ. Хураасан түүхий нүүрсийг Амгалан дулааны станцид хүлээлгэн өгч, зөрчил гаргасан дөрвөн иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ ногдуулсан байна.
Түүхий нүүрс, түлсэн, түлэхээр завдсан үйлдлийг НМХГ-ын 70128012 дугаарын утсанд яаралтай мэдэгдэж, агаар орчны бохирдлын эсрэг үйлсэд хүчээ нэгтгэхийг мэргэжлийн хяналтын байгууллагаас уриаллаа.




