Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд зохион байгуулж байгаа үйлдвэр, агуулахын барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах гүйцэтгэлийн хяналт шалгалт үргэлжилж байна.

 

Хяналт, шалгалтад улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэр, агуулахын барилга байгууламжийг хамруулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахад мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм.

Томоохон барилга байгууламжид гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлыг хангуулах тус шалгалт энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Дээрмийн гэмт хэрэг 19 хувиар буурчээ
Next post 40 минутын дараа БНСУ-д тархины хагалгаанд орох У.Цолмон хүүд туслаарай