Английн Манчестер Юнайтед клубын төвийн хагас хамгаалагч Погба Реал Мадридад тоглож үзэх мөрөөдлийнхөө тухай ярьжээ. 27 настай тамирчин Юнайтед клубыг байх ёстой шилдгүүдийн эгнээнд нь байлгахын тулд чадах бүхнээ хийнэ гэдгээ ч хэлсэн юм. 2016 онд £89 сая фаундаар Английн багт нэгдсэн Погбаг багаас явах гэж байгаа гэсэн шуум жил бүр гардаг ч түүний гэрээ энэ зун хүртэл үргэлжлэх бөгөөд клуб гэрээг 2022 он хүртэл сунгах боломжтой билээ. Погба одоогоор гэрээг сунгах тухай хэлэлцсэн зүйл байхгүйг хэлжээ.
“Хэн ч надтай гэрээний тухай ярилцаагүй байгаа. Би Юнайтедын спортын албаныхантай гэрээний хэлэлцээр шинээр хийсэн зүйл байхгүй байгаа. Реал Мадридын тухайд гэвэл бүх л тоглогч тэнд тоглохыг мөрөөддөг, би ч Мадридад тоглохыг мөрөөддөг, яагаад нэг өдөр болохгүй гэж? Гэхдээ яг одоо би Юнайтедийн тамирчин шинэ улирлын шилдэг формондоо орох тал дээр төвлөрч байна. Клуб надтай гэрээний тухай ярьж магадгүй шинэ санал ч тавьж мэднэ, мэдэхгүй юм. Би Манчестер Юнайтедын тамирчин, клубдээ хайртай. Энд аз жаргалтай байна мэдээж клубынхээ төлөө бүх хүчээ дайчилж тоглоно. Багийнхан шигээ бүхнээ зориулж, хамгийн өндөр түвшиндээ тоглохын төлөө хичээнэ” гэж Францын шигшээ багийн тоглолтын өмнөх хэвлэлийн хурал дээр ярьжээ.
More Stories
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
