
Үйл ажиллагааг нээж, УИХ-ын гишүүн С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Хүн амынхаа амар тайван, аюулгүй байдлын төлөө үнэнчээр зүтгэж байгаа Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн нийт бие бүрэлдэхүүн өнөөдөр шинэ байрандаа орж байгаад баяртай байна. Би Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байх үедээ Цагдаа, Онцгой байдлын газруудын бааз суурийг бэхжүүлэх чиглэлд анхаарч шаардлагатай автомашин, техник тоног төхөөрөмжөөр ханган тодорхой парк шинэчлэлтүүдийг хийсэн. Цаашид ч гэсэн энэ байгууллагуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллана. Энэ барилгыг богино хугацаанд чанартай хийж гүйцэтгэсэн гүйцэтгэгч компанийн хамт олонд болон холбогдох албаны хүмүүст нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархсанаа илэрхийлье. Өргөсөн тангарагтаа үнэнч байж, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө хууль сахиулах үүргээ нэр төртэй биелүүлж яваа та бүхэндээ цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье” хэмээв.
Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Энхбаяр “Олон жилийн дараа Цагдаагийн хэлтэс маань шинэ байртай болж албан хаагчдын ажиллах орчин нөхцөл сайжирч, ард иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээ нэмэгдэж байгаад баяртай байна.

УИХ-ын гишүүн С.Амарсайхан Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байх үедээ шинэ байр баригдах төсөв хөрөнгийн асуудлыг шуурхай шийдвэрлэж ажилласанд нийт бие бүрэлдэхүүнийхээ нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье. Мөн Цагдаагийн Ерөнхий газар болон гүйцэтгэгч компанийн хамт олонд баярлаж байна. Бид өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллах болно” гэлээ.
Энэ оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр уг барилгын шавийг тавьж байсан бол богино хугацаанд барилгын ажлыг чанар стандартын дагуу хийж гүйцэтгэн өнөөдөр ашиглалтад орж, цагдаагийн бие бүрэлдэхүүн үйл ажиллагаа явуулах шинэ тохилог, орчин үеийн шийдэлтэй гурван давхар барилгатай болж байна. Барилгын ажлын гүйцэтгэгчээр “Бат угсрал констракшн” компани ажиллажээ. Шинэ байр ашиглалтад орсноор иргэдийнхээ амар тайван, аюулгүй байдлын төлөө зүтгэдэг цагдаагийн алба хаагчдын ажиллах орчин нөхцөл сайжирч байгаа юм. Харин хуучин үйл ажиллагаа явуулж байсан барилгыг Эрүүлжүүлэх газар болгон ашиглах юм байна. Тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн барилга нь 1989 онд ашиглалтад орсноос хойш ийнхүү 31 жилийн дараа шинэ байртай боллоо. Уг цагдаагийн хэлтэс нь одоогоор 100 гаруй албан хаагчидтай үйл ажиллагаа явуулдаг байна.
More Stories
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Энэ сарын 21,26-нд бүх нийтээр амарна
Их эзэн Чингис хааны мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн...
Нүүрсний адал явдал
Нүүрсний төлөө өрсөлдөөн, тэмцэл бол өнөөдөр гэв гэнэт бий болсон зүйл биш бөгөөд эрх баригчдын олон жилийн дүрэмгүй, зэрлэг тэмцлийн...
Хятадын Хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн хэрэг эрхлэх сайд асан Тан Жэньжянд ихээхэн хэмжээний хээл хахууль авсан хэргээр цаазаар авах ял ногдуулжээ
БНХАУ-ын Ардын шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу Тан Жэньжяний улс төрийн албан тушаал хаших эрхийг бүх насаар нь хасаж, хувийн бүх...
“Эрдэнэс Тавантолгой” ХК 160.000 тонн нүүрс биржээр заржээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 9 дүгээр сарын 26-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн арилжааг амжилттай хийж 4.5...
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсний экспорт идэвхижиж эхэллээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2025 оны эхний 7 сарын нүүрс экспортын өдрийн дундаж тоо 612 тээврийн хэрэгсэл байсан бол 2025 оны...