Цагдаагийн байгууллага, Дэлхийн зөн, JCI Mongolia олон улсын байгууллага хамтран хүүхдийн эрхийг хамгаалах “Сүүдэр бүү тусга” нөлөөллийн аян зохион байгуулахаар болжээ. Энэхүү аяныг нэг сарын хугацаанд зохион байгуулах аж.
Сүүлийн гурван жилийн байдлаар 3378 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 5043 хүүхэд гэмт хэргийн хохирогч болжээ. Хүүхэд гэмт хэргийн хохирогч болоход эцэг, эхчүүдийн хараа хяналтгүй, хайхрамжгүй байдал их нөлөөлж байгаа аж.
Улмаар хүүхдүүд гудамж болон гэр бүлийн хүрээнд хүчирхийллийн хохирогч болох нь элбэг байгааг Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан хэлэв. Тэрбээр “Хүний бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг жилд дунджаар 270-300 гэмт хэрэг бүртгэгддэг байсан. Харин 2019 онд хүчиндэх гэмт хэрэг 610 бүртгэгдсэн. Энэ нь нэг талаар хүчингийн гэмт хэргийг иргэд мэдээлдэг болсонтой холбоотой.
Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо сүүлийн гурван жилд 187, 236, 253 бүртгэгдэж, өссөн үзүүлэлттэй байна. Өдөр бүр хүүхдийн эрхийг зөрчсөн дуудлага бүртгэгдэж, шалгагдаж байгаа.
Нийтийн цахим сүлжээгээр дамжуулан хүүхдийг садар самуунд уруу татаж, уулзаж, гэмт хэргийн хохирогч болгох тохиолдол олон гарсаар байна.
Бэлгийн хүчирхийлэлд өртсөн охид цаашид биеэ үнэлэх, хүн худалдаалах хэргийн хохирогч болох, сураггүй алга болох гэх мэт сөрөг үр дагаврууд гарч байна.
Эцэг, эхчүүд хайхрамжгүй ханддагаас болж хүүхдүүд хүчирхийллийн хохирогч болж байна.
Хүүхэд хамгааллын чиглэлээр эрх зүйн орчин бүрдсэн ч эцэг, эхчүүд хүүхдэдээ хайхрамжгүй хандаж байна” гэсэн юм.
More Stories
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт 18:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ Өнгөрсөн сараас эхлэн хэсэгчлэн цахилгааны хязгаарлаж, цахилгаан...
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
