“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн эрдэм шинжилгээний багийнхан ХБНГУ болон БНХАУ-ын Засгийн газартай хамтран Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуй дахь үйлдвэрлэлийн хаягдлыг дахин ашиглах боломжийг судалж эхэлжээ. Баяжуулах үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл явцаас гарч буй хаягдал материалыг дахин ашиглах, боловсруулах технологи нэвтрүүлэх зорилт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тогтвортой хөгжлийн бодлогод тусгагдсан. Энэ хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын 1.6 сая юанийн санхүүжилтээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн хаягдлыг галд тэсвэртэй керамик бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түүхий эдээр ашиглах боломжийн судалгаа” төсөл хэрэгжих юм. Өөрөөр хэлбэл, цагаан шороо буюу хаягдлын аж ахуйд хуримтлагдсан элсийг ашиглан барилгын материал үйлдвэрлэж болох эсэхийг тодорхойлно. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хаягдлын аж ахуйд хуримтлагдсан хаягдал, ядуу агуулгатай хүдрийн овоолгыг дахин ашиглах, агаараас тандан судлах” зорилготой төслийг Герман улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж эхэлжээ. Тус улсын 1.8 сая еврогийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа уг төсөл өнөөдрийн байдлаар 50 орчим хувийн гүйцэтгэлтэй байна.
Дээрх төслүүд гурван жилийн хугацаанд хэрэгжинэ. Коронавирусын тархалтын улмаас зарим ажлууд тодорхой хугацаагаар хойшилсон ч судалгааны ажлын гол тайлан, дүгнэлтээ ирэх онд багтаахаар зорьж буйг “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Эрдэм шинжилгээ, судалгаа хариуцсан орлогч Ц.Төгсбуян, төслийн багийнхан онцоллоо. Судалгааны ажилд “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн судалгааны багийнхнаас гадна үйлдвэрийн Геологи маркшейдерийн хэлтэс, Баяжуулах үйлдвэрийн инженер, мэргэжилтнүүд хамтарч байгаа аж.
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
