Өчигдөр буюу 2020 оны зургаадугаар сарын 22-ны өдөр А840 дугаартай захирамжийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн захирамжийн хүрээнд:
- УИХ-ын сонгуулийн санал авах өдөр буюу 2020 оны зургаадугаар сарын 23-25-ны өдрийг дуустал Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдахыг түр зогсоох
- Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд “Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд архи, согтууруулах ундаагаар үйлчилж буй байгууллагуудын цагийн хуваарийг бие даан шийдвэрлэх”-ээр заасны дагуу дээрх өдрүүдэд архи, согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглосон.
Захирамжийг зөрчвөл ямар хариуцлага хүлээлгэх талаар Зөрчлийн тухай хуульд тусгажээ.Сонгуулийн санал хураах өдөр согтууруулах ундаагаар үйлчилсэн, худалдан борлуулсан; олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулсан, гадаа болон битүү талбайд худалдаа, үйлчилгээний төв ажиллуулсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /100 сая/ төгрөгөөр торгох заалттай байдаг аж.
More Stories
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө.
Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй. Энэ бол Үндсэн хуулийн зарчим. Үндэсний аюулгүй байдалд...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
