ОБЕГ-ын даргын тушаалаар 2017 онд байгуулагдсан Үндэсний аврах бригадын “Хээрийн хөдөлгөөнт эмнэлэг” шинэ байртай болж, өнөөдөр нээлтээ хийлээ.
Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Л.Өлзийбаяр, Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэн, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д. Намсрай, бие бүрэлдэхүүн болон “Наран” цэргийн хүрээний цэргийн анги, байгууллагын захирагч, эмнэлгийн албаны дарга нар оролцсон юм.
Хээрийн хөдөлгөөнт эмнэлэг нь 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр ээлжинд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын үзлэг, гамшиг ослын өмнөх болон дараах эрүүл мэнд, сэтгэлзүйн үйлчилгээ, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин, дархлаажуулалт, алба хаагчдын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх сургалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.
Сард дунджаар 300 гаруй алба хаагчдад буюу жилд 3600 ажилтан, алба хаагчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа юм.
Нээлтийн арга хэмжээний үеэр тус эмнэлгийг Үндэсний аврах бригадын захирагчийн тушаалаар хошууч Н.Бямбадэмбэрэлийн нэрэмжит болголоо. Хошууч Н.Бямбадэмбэрэл нь Зэвсэгт хүчний 122 дугаар анги / Иргэний хамгаалалтын механикжуулсан тусгай хороо/-д 1982-2004 он хүртэл 22 жил тасралтгүй эмнэлгийн албаны даргаар ажиллаж байсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
More Stories
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
