ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхий дахинд бүртгэгдсэн коронавирусийн тохиолдлын тоо 8,241,000-д хүрч, 444 мянган хүн уг өвчний улмаас нас баржээ. Сүүлийн 24 цагт 132 мянган хүн шинээр халдвар авч, 6,000 гаруй хүн нас баржээ. Энэ нь өвчлөл өмнөх өдрөөс 14 мянгаар, нас баралт 3,000 гаруйгаар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Зарим улс, оронд өвчний тархалтыг хяналтдаа авсан гэж мэдээлж байсан дахин гарч байна.Харвардын их сургуулийн их сургуулийн эрдэмтэд 6-8 дугаар сард цар тахлын дэгдэлт буурна гэж олон орны судлаачид тооцож байсан ч нөхцөл байдал өөрөөр эргэж байгааг буй бөгөөд дараагийн давлагааг дэлхийн бүх орон нутаг дэвсгэрийг хамарч болзошгүйг анхааруулсан.
ОХУ-ын улсад 24 цагийн дотор 8,248 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 545 мянгад хүрлээ. Буриад, Тува, Читид өвчлөл өмнөх өдрөөс 51-93 хүнээр нэмэгджээ. Тэр дундаа Эрхүү хотод өчигдөр 319 хүн шинээр хладвар авсан нь өвчлөл гарснаас хойших тус хотод хамгийн өндөр бүртгэгдсэн өдөр болжээ.
Манай улсын хувьд өчигдөр ажиглалтад 18 хүн шинээр орж, 174 хүн гэрийн тусгаарлалтад шилжлээ.Тусгаарлах байранд байгаа архаг хууч өвчтэй 80 хүнд нийт 34 их эмч, 45 резидент эмч эмнэлгийн тусламж үзүүлж байгаа. 119 дугаарын утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 143 дуудлага иржээ.
Шуурхай 119 аппликэйшнд Казахстан, Швед улсаас манай улсын 3 иргэн COVID-19 халдварын эмнэл зүйн шинж тэмдгийн талаар зөвлөгөө авсан.Иргэдээс олон улсын ачаа, тээвэрт анхаарна уу гэсэн санал ирүүлсэн байна. ЭМЯ-наас ачаа тээвэрт ариутгал хийх зөвлөмж, зөвлөгөөг гаргаж, холбогдох албанд хүргүүлсэн” гэлээ.
ӨНӨӨДӨР ХОЁР ЭДГЭРЧ ХӨСҮТ-ӨӨС ГАРЧ БАЙНА
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Зургаадугаар сарын 16-ны өдөр ХӨСҮТ-ийн лабораторид нийт 316 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан дөрвөн хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Өнөөдөр хоёр эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байна. Эдгэрсэн хоёр иргэний нэг нь батлан хамгаалахын чиглэлээр суралцаж байгаа оюутан бөгөөд 33 хонон эмчилгээ хийлгэсэн. Нөгөө нь 15 настай хүүхэд бөгөөд 31 хоног эмчилгээ хийлгэж эдгэрсэн. Нийт батлагдсан тохиолдол 197 байгаагаас 111 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 86 хүний биеийн байдлыг үнэлбэл 78 нь хөнгөн, хүндэвтэр найман байгаа. Мөн коронавирусын халдвартай гурван жирэмсэн эмэгтэй эмчилгээнд байгаа. Чихрийн шижин суурь өвчний оноштой нэг хүн ХӨСҮТ-ийн эмчилгээнд байна. Тандалт судалгаа, эмчилгээ хийгдэж байгаа. Бид дараагийн тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийг хүлээж авах бэлтгэлээ хийгээд байж байна” гэв.
More Stories
Хүрэн баавгайг хууль бусаар агнасан үйлдлүүдийг илрүүллээ
Энэ оны 01 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Монгол-Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас иргэн Т нь ховор...
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...
Богд Банк, Бодь Даатгал хамтран банк, даатгалын үйлчилгээг цахимаар нэг дороос хялбар авах боломжийг бүрдүүллээ
Богд Банк болон Бодь Даатгал хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, харилцагчдад илүү ойр, хурдан, хүртээмжтэйгээр банк санхүү, даатгалын үйлчилгээг хүргэх...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ
Энэ оны 1 улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээТөрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2026 оны 1...
“Хөх сувд” мөсний баяр “Гайхамшигт Хөвсгөл” уриан дор зохион байгуулагдана
Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох” жил болгон зарлаж, дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна....