Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх халдварыг зогсоохоор дэлхийн улс орнууд ямар арга хэмжээ авч буй талаар танилцууллаа.Орост 8000 гаруй тохиолдол шинээр нэмэгдэж 370,6 мянга болсон. Энэ сарын 27 –оос эхлэн тус улсын эрүүлийг хамгаалах яамнаас гаргасан тушаал шийдвэрийн дагуу шинж тэмдэггүй халдварын тохиолдлуудыг шинэ тохиолдлын тоонд нэмж бүртгэхээр болж байна. Оросын эрх баригчдын зүгээс Москва коронавирусын оргил үеэ давсан гэж үзэж байгаа учраас ирэх зургаадугаар 1-ээс эхлэн хязгаарлалтын арга хэмжээгээ үе шаттайгаар цуцалж эхлэх шийдвэр гаргасан байна. Харин ОХУ-ын Умард кавказын бүс нутаг дахь Дагестаны бүс нутагт халдварыг хяналтдаа авч чадаагүй нөхцөл байдал хэвээр байгаа учраас Дагестанд цэргийн хээрийн эмнэлэг дэлгэхээр болжээ.БНСУ-д шинээр коронавирусын 79 тохиодол бүртгэгдсэн. Шинэ тохиолдлуудын 68 нь дотоодоос илэрсэн тохиолдлууд байна. Өчигдөр мэдээлж байсан цахим худалдааны компаны Гучон дахь ложисток төвөөс их уурхайтай халдварын голомтоос лхагва гарагийн байдлаар лабораторийн шинжилгээгээр 69 тохиолдол бүртгэгдсэн байна. Дээрх голомт нь шөнийн клубын голомттой тархвар зүйн хувьд хамаатай эсэх талаар судалж байгаа бөгөөд одоогоор хараахан тогтоогоогүй байна гэж Солонгос улсын өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс мэдээлжээ. АНУ-ын Луязана муж улсын их сургуулийн анагаахын сургуулийн судлаач нар таргалалт илүүдэл жингээс болж африк америк гаралтай америкчууд коронавирусын хүндрэлээс болж нас барах эрсдэл нь бусад хүмүүсээс илүү өндөр байж болзошгүй талаар дүгнэлтэнд хүрсэн байна. Судлаачдын үзэж байгаагаар коронавирусээр нас барсан 10 хүнд хийсэн задлан шинжилгээгээр тэдний уушиг нь цусны судасны бөглөрлөөр дүүрсэн байсныг олж тогтоожээ. Нас барсан бүх хүмүүс бүгд цусны даралт ихсэх хэт таргалалт чихрийн шижин хэт таргалалт зэрэг суурь өвчтэй байсан. Уушигны жижиг судаснууд болон хялгасан судаснууд бөглөрч улмаар цус алдаж үхэлд хүргэсэн гэжээ. Ковид19 хүндэрхэд таргалалт их нөлөөлж байна. Өөхний эд эс нь угаас биед үрэвсэл үүсэх процессыг нэмэгдүүлдэг. Үүн дээр нэмээд коронавирусын халдвар авсан тохиолдолд үрэвсэл улам ихээр явагдаж цус өтгөрч бөглөрөл үүсэхэд нөлөөлж байна гэж судлаачид дүгнэсэн байна. Магадгүй энэ нь АНУ болон Их Британи улсад ковид19 халдварын улмаас өнгөт арьстнуудын нас баралт их байсны гол шалтгаан байсан гэсэн таамаглалуудыг судлаачид дэвшүүлжээ.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...