Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид 12-14 насны хүүхдүүд бүлэглэн хулгай гэмт хэрэг үйлддэг байсныг илрүүлжээ. Тодруулбал 2020 оны 04-р сарын 27 ны өдөр дөрвөн хүүхэд БГД-ын 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах, ТҮЦ-нд хулгайгаар нэвтэрж хүнсний бараа, нэгж, бэлэн мөнгө зэргийг хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна.
Шалгалтын явцад тэд бүлэглэн бусдын хяналт сул орхисон тээврийн хэрэгсэлд түлхүүр тааруулан хулгайлдаг нь тогтоогдсон бөгөөд тухайн тээврийн хэрэгслээ ашиглан орой үдшийн цагаар хулгай хийдэг байжээ.
Түүнчлэн энэ эхний улирлын байдлаар нийт 13-н удаагийн үйлдлээр 13-н тээврийн хэрэгсэл хулгайлсан тогтоогдсон бөгөөд Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргүүдээс тээврийн хэрэгсэл хулгайлж байснаа мэдүүлсэн байна.
Хамгийн харамсалтай нь дээрх хүүхдүүд барилгын материалын дэлгүүрээс барилгын будаг шингэлэгч бодисыг худалдан авч бээлийнд шингээж үнэртэж мансуурдаг хэмээн мэдүүлжээ.
Тиймээс худалдаа эрхлэгчдэд насанд хүрээгүй хүүхдэд газ зарахгүй байхыг мөн эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ хаана хэнтэй юу хийж байгаад хяналт тавьж, болзошгүй эрсдлээс сэргийлэхийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн Газрын Нэгдүгээр хэлтэсээс анхааруулж байна.
More Stories
Даншиг наадам-Хүрээ цам наадам руу зорчих иргэдэд нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ
Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулдаг Даншиг наадам-Хүрээ цам, аравдугаар сарын 29-нд тохиодог нийслэлийн өдрийг...
Түрээслээд өмчлөх боломжтой “Солонго 1, 2” орон сууцыг олгох КВОТ-ыг хэн авах боломжтой вэ
Монгол Улс, БНСУ-ын Засгийн Газар хоорондын хамтын хэлэлцээрийн хүрээнд ХУД-ийн 21-р хорооны нутаг дэвсгэр Нисэх орчимд хэрэгжүүлж буй "Солонго 1,...
Отгонтэнгэр хайрханы тахилгад оролцоод буцаж явсан иргэд өчигдөр авто замын осолд оржээ
Осол Говь-Алтай аймгийн Халиун сумын нутагт болсон бөгөөд "Land 200" автомашинд зорчиж явсан 5 хүний хоёр нь амиа алдсан харамсалтай...
цаг агаарын урьдчилсан мэдээ
Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын...
Нийслэл хотод энэ жил сургууль, цэцэрлэгийн нийт 136 барилга баригдаж байна
Нийслэл хотод энэ жил сургуулийн 67, цэцэрлэгийн 53, бага сургууль цэцэрлэгийн цогцолборын 16 барилга баригдаж байгаа аж. Энэ тухай Нийслэлийн Боловсролын...
Гол нуурууд орчмын 399 усны ослын хар цэгүүдийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна
Иргэд осолдож болзошгүй гол нуурууд орчмын 399 байршил дагуу усны ослын хар цэгүүдийг тодорхойлж, завьт болон хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж байна....
