УОК-ын шийдвэрийн дагуу 4 сарын 30-нд БНСУ-ын Сөүл, 5 дугаар сарын 2-нд ХБНГУ-ын Франкфурт хотоос тусгай нислэгээр иргэдээ татан авахаар ажиллаж байна.
Энэ удаагийн тусгай нислэгээр ирэх иргэдийг шинээр бүртгэхгүй бөгөөд Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яамдаар дамжуулан УОК-т энэ сарын 21-нийг хүртэл ирүүлсэн нутаг буцах тухай 9412 өргөдөл, хүсэлтээс хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийн өргөдөл, холбогдох нотлох баримтыг хариуцаж буй ЭСЯ-даар дамжуулан хүлээн авч УОК-ын Шуурхай штаб шийдвэрлэнэ.
Зорчигчдын бүртгэлд УОК-ын зүгээс тавьж буй дараах шаардлагыг баримтална.
Үүнд:
– Эрүүл мэндийн шалтгаантай (хүнд өвчний улмаас эмнэлгийн магадлагаагаар гадаад улсад эмчилгээнд явсан)
– Жирэмсэн
– Бага насны /14 хүртэлх настай/ хүүхэдтэй гэр бүл
– Хөгжлийн бэрхшээлтэй
– Өндөр настан /60-аас дээш настай/ иргэдийг нэн түрүүнд хамруулна.
Бүртгэл нь баталгаажсан талаарх мэдээллийг ЭСЯ-аар нь дамжуулан тухайн иргэдэд хүргэх бөгөөд Эрүүл мэндийн яамнаас тавьж буй шаардлагын дагуу нутаг буцах иргэд сүүлийн 48 цагийн дотор коронавирусний шинжилгээ заавал хийлгэсэн байна.
Дээрх шаардлагууд нь транзитаар ирэх иргэдэд ч мөн адил хамаатай болохыг анхаарна уу.
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
