УИХ-ын ээлжит чуулганы хуралдаж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын 21 гишүүний өргөн мэдүүлсэн “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Уг тогтоолын төсөлд төмс, сонгино/сармис, улаан лооль, өргөст хэмх/, байцаа, шар лууван, шар манжин тус бүрийн импортын татвар 20 хүртэл хувь байгааг 30 хүртэл болгон нэмэгдүүлэх асуудлыг тусгажээ.

Мөн үр тариа, тосны ургамал, тэжээлийн таримал, төмс, хүнсний ногооны үрийн гаалийн албан татварын хувь хэмжээг 0 болгохоор заасан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Урьдчилан сэргийлэх сурталчилгааны наалт байршуулан ажиллаж байна
Next post Дорнод аймагт гарсан хээрийн түймэр ОХУ-ын нутаг дэвсгэр рүү оржээ