ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Сүүлийн 24 цагийн хугацаанд нэг улсад шинээр халдвар гарч нийт 207 улсад халдвар гараад байна. Дэлхий даяар нийт нэг сая хүн халдвар авч, 53 мянган хүн нас барлаа.
АНУ, Итали, Франц, Испани, Швейцар улсуудад өвчин голомтлон тархсаар байна. Мөн сүүлийн гурав хоногт Япон улсын нийслэл Токио хотод халдварын тархалт нэмэгдэх хандлагатай болсон.
Манай улсын хувьд лабораторийн шинжилгээгээр батлагдсан 14 тохиолдол байгаагийн хоёр нь эдгэрч эмнэлгээс гараад тусгай сувилалд үргэлжлүүлэх 14 хоног ажиглалтад байгаа. 12 хүн ХӨСҮТ-д эмчилгээ хийлгэж байна.
Өнөөдрийн байдлаар 2,314 хүн тусгаарлан ажиглалтад байгаа. Өчигдөр Сөүлээс ирсэн 261 иргэнээ тусгаарлах ажлыг хийснээс нь 37 нь ХӨСҮТ-д байгаа бол эмнэлгийн тусламж шаардлагатай иргэдийг Цэргийн төв эмнэлэгт, бусад иргэдийг зочид буудлуудад тусгаарласан.
261 иргэний 6 нь 0-2 настай, 24 нь 3-18 насны хүүхэд бөгөөд 17 жирэмсэн эмэгтэй, эмчилгээ шаардлагатай 24 хүн байгаа.
Сүүлийн гурван хоногт халдварт өвчний дуудлага улсын хэмжээнд гараагүй сайхан мэдээтэй байна.
Өнгөрсөн хугацаанд гурван удаагийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангалт хийгээд байгаа. Тодруулбал, ЭМЯ-ны харьяа 16 төвдөө шаардлагатай тоног төхөөрөмж, хамгаалах хувцас, эм тариа олгосон. Хоёрдугаар үед нийслэлийн дүүргүүдийн бэлэн байдлыг хангасан бол өчигдөр 21 аймгийн эмнэлэгт амьсгалын аппарат, хамгаалах хувцас хэрэгсэл, хурдавчилсан оношлуур олголоо. Ингээд аймгууд хурдавчилсан оношлуурыг аймгууд дээр ашиглах боломжтой боллоо.
ОХУ-ын эрдэмтэд 4-5 дугаар сард коронавирусийн халдварын оргил үе болно хэмээн таамаглаж байна. Тиймээс бид анхаарлаа сулруулж болохгүй.
Бид өчигдөр ХӨСҮТ-д эмчилгээг гардаж хийж байгаа эмчтэйгээ холбогдсон. Ингэхэд манай 12 өвчтөнд бүгдэд нь хамар битүүрэх, булчин өвдөх, бие арзайх шинж тэмдэг түгээмэл байна. Халуурах шинж тэмдэг 4-5 өвчтөнд гарсан байгааг хэллээ. Өвчний шинж тэмдэг сул байгаа ч 6-7 дахь хоногтоо уушгины хатгалгаа үүсэж байна. Мөн суулгах шинж тэмдэг түгээмэл илэрч байгааг эмч нар маань хэллээ” гэв.
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
