Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнөөдрөөс эхлэн долоо хоног бүр цахимаар мэдээлэл өгөхөөр болсон билээ. Өнөөдөр хийсэн анхны мэдээллийнхээ үеэр тэрбээр иргэдээс ирсэн асуултуудад хариулсныг багцлан хүргэе.
- Иргэд ууланд алхах нь нээлттэй. Гол шаардлага нь бөөнөөр цуглахгүй, хэт ойр байхгүй, гэр бүлийн хүрээнд байхаас гадна нус цэрээ хаяхгүй, орчныг бохирдуулахгүй байхыг шаардаж байгаа. Мөн цаг агаар дулаарч, мөс цөмрөх эрсдэлтэй байгаа тул гол уснаас хол явах ёстой.
- Дөрөвдүгээр сарын 1-нээс нийслэлийн 160 хорооны 2,500 хэсгийн ахлагч, нийгмийн ажилтнууд албан ёсны байцаагч, олон нийтийн цагдаагийн эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлж байгаа. Иргэд, айл өрхүүд зөрчил гаргавал зөвлөнө, сануулна, хууль зөрчвөл торгоно, шаардлагатай бол нэртэй устай нь мэдээлдэг болно.
- Дахин төлөвлөлтийн тухайд нийслэлийн зүгээс шинэ арга барил, гарц шийдлээр ажиллаж байна. 2016 оноос хойш дахин төлөвлөлтөд хамрагдсан 690 гаруй иргэнийг орон сууцанд нь оруулсан. Дахиад цаана нь газраа чөлөөлсөн ч ААН нь төслөө хэрэгжүүлэхгүй алга болсноос болж хохирсон иргэн олон бий. Цаашид ийм асуудал үүсгэхгүйн тулд түрээслээд өмчилдөг, эсвэл газраа орон сууцаар шууд сольдог нөхцөлөөр төслүүдээ хэрэгжүүлж байгаа. Газрыг 1-2 гудамжаар нь чөлөөлөх биш, нэг дүүрэгт 5-аас доошгүй га газрыг чөлөөлж, нэг га-д нь ногоон байгууламж байгуулахаар шийдэж буй. Морингийн даваанд 114 га газарт дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж эхэлнэ.
- Үерийн аман дээр зөвшөөрөлгүй буусан айлуудыг нүүлгэж эхэлсэн. Энэ асуудлыг цэгцэлж байгаа.
- 0-12 насны хүүхдүүдтэй эцэг, эхэд цалинтай чөлөө олгох шийдвэр дөрөвдүгээр сарын 30-н хүртэл үргэлжилнэ. Нийслэлийн Засаг даргын захирамж хоёрдугаар сард гарч, 0-12 насны хүүхдүүдтэй ээжүүд, ганц бие аавуудаа нэг цагийн өмнөх ажлаас тарааж, цалинтай чөлөө олгож эхэлсэн. Засгийн газар, Улсын онцгой комиссоос албан ёсны шийдвэр гарч, гуравдугаар сарын 30-ныг хүртэл цалинтай чөлөө олгож, гэрээс нь ажиллуулах боломжийг цаашид дөрөвдүгээр сарын 30-н хүртэл үргэлжлээд явна.
- Хэлмэгдэгсдийн музейн газар дээр барилга зөвшөөрөлгүй барьж эхэлсэн ААН-ийн үйл ажиллагааг өнгөрсөн долоо хоногт зогсоосон. Хэрэв зогсоогүй бол энэ байгууллагын явуулж байгаа барилгыг зогсоож, газрыг нь олон нийтийн талбай болгох ажлыг зохион байгуулна.
More Stories
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа. Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр...
Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй
Түлш худалдан авахад “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодоос гадна “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй. Зарим иргэний хаягийн мэдээлэл зөрүүтэй,...
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” сэдэвт салбар чуулган амжилттай зохион байгуулагдлаа
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” хэлэлцүүлэг өнөөдөр /2025.10.09/ ХЗДХЯ-д боллоо. Хэлэлцүүлэгт хууль зүй, дотоод хэргийн салбарт ажиллаж буй 35...
Аравдугаар сард зохиогдох бөхийн барилдааны хуваарь
Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос аравдугаар сард зохион байгуулах албан ёсны барилдаан, үйл ажиллагааны хувиарийг танилцууллаа. Аравдугаар сарын 04-05 өдөр...