Гуравдугаар сарын 25-ны 20:00 цаг орчимд Сүхбаатар дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэр Цагаан худгийн автобусны буудлын урд замд явган зорчигч Ө-г Тоёота Приус маркийн автомашин мөргөж амь насыг нь хохироожээ.
Уг ослын, хэргийн газрын үзлэгээр:
- Явган зорчигч иргэн Ө нь гарцгүй газраар зам хөндлөн гарсан,
- Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч иргэн Д нь хурд хэтрүүлсэн байж болзошгүй нь тогтоогдсон гэж Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс мэдээллээ.
Одоогийн байдлаар хэрэг бүртгэлийн ажиллагаа явагдаж байгаа аж.
2019 онд тус дүүрэгт зам тээврийн ослын улмаас 15 хүний амь нас эрсэдсэний 13 нь явган зорчигч байжээ.
Иймд иргэдийг гарцтай газраар зам хөндлөн гарах, хурд хэтрүүлэхгүй байхыг анхаарууллаа.
More Stories
Төрийн Орон Сууцны корпораци ТОСК: “Солонго 1, 2” түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалт 100% цахимаар 9 сард багтаан явагдана
"Солонго 1, 2" орлогод нийцсэн орон сууцны хороолол, Хан-Уул дүүргийн 21-р хороонд Монгол Улс, БНСУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
