Говь-Алтай аймагт өчигдөр дахин гурван удаа газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлт тус аймгийн Тонхил сумын нутагт хоёр удаа, Бигэр сумын нутагт нэг удаа 3.7-4.1 магнитудын хүчтэй болсон бөгөөд чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн байна.
Тодруулбал:
Тус аймгийн Тонхил сумын Тамч багийн “Хатавчийн-Ам” гэдэг газар гуравдугаар сарын 26-ны өдрийн 18:31 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон геофизикийн хүрээлэн Онцгой байдлын газарт мэдээлжээ.
Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Тамгын газрын дарга М.Хүүхнээгээс тодруулахад “Иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй” тухай хэлжээ.
Говь-Алтай аймгийн Бигэр сумын Мянгаа багийн “Ногоон шанд” гэдэг газар урьд шөнө 03:25 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсныг мөн Одон орон геофизикийн хүрээлэнгээс 03:40 цагт Онцгой байдлын газарт мэдээлжээ.
Энэ талаар тус сумын Засаг дарга Ж.Лхаасүрэн “Иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй” тухай мэдээлсэн байна.
Говь-Алтай аймгийн Тонхил сумын Бүс-Уул багийн “Бөөн чулуут” гэдэг газар үүрийн 04:46 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон геофизикийн хүрээлэн 05:00 цагт мэдээлжээ.
Мэдээллийн дагуу Онцгой байдлын газраас тус сумын Засаг дарга Р.Даваадоржоос тодруулахад “Иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй”-г хэлсэн гэж Онцгой байдлын ерөнхий гараас мэдээллээ.
Өмнө нь буюу гуравдугаар сарын 20-ний өдөр тус аймгийн нутагт:
- 5.8 магнитуд,
- 3.6 магнитуд,
- 4.5 магнитуд
- 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бол гуравдугаар сарын 24-ний өдөр 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм.
More Stories
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
