Улсын Онцгой комисс шуурхай хуралдаан зарлалаа

Монгол Улсад “Ковид – 19” өвчний халдвартай гурван иргэн зөөвөрлөгдөн орж ирсэнтэй холбоотойгоор Улсын Онцгой комисс өнөөдөр 11 цагаас шуурхай хуралдаан зарлалаа.

Хуралдаанаар коронавирус өвчний халдвараас урьдчилан сэргийлэх, халдварыг тархаахгүй байх, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ.

Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор энэ сарын 15-нд эх орондоо ирсэн иргэдээс гурван хүн шинжилгээгээр коронавирус өвчний халдвартай болох нь тогтоогдсон.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *