Нойргүйдэх нь эрүүл мэндэд олон сөрөг нөлөөг бий болгодог тухай бид хангалттай сайн мэднэ. Тэгвэл хэтэрхий их унтах нь эрүүл мэндэд таагүй гэдгийг та мэдэх үү?
Хэтэрхий их унтах нь дараах өвчнүүдийн шинж тэмдэг байхыг үгүйсгэхгүй гэнэ. Үүнд:
- Чихрийн шижин
- Зүрхний өвчин
- Таргалалт
- Сэтгэцийн хямрал
- Толгойн өвчин
Гэхдээ та хэтэрхий их унтаад байгаа нь эдгээр өвчлөлтэй шууд холбоотой гэсэн үг биш аж.
Жонс Хопкинсын Анагаах ухааны сургуулийн доктор, профессор Всеволод Полоцкий “Хэтэрхий их унтах шалтгааныг бид гүйцэт судалж тодорхойлоогүй ч хэтэрхий их унтаж байгаа нь ямар нэгэн өвчний шинж тэмдэг байхыг үгүйсгэхгүй” гэжээ.
Ямартай ч хэтэрхий их унтах нь өвчлөлд хүргэдэг үү эсвэл аль хэдийнээ ямар нэгэн өвчнөөр өвчилсний шинж тэмдэг үү гэдэг нь нэг их чухал биш бөгөөд ямартай ч таныг заавал эмчид үзүүлэх шалтгааныг нэг байж магадгүй гэдгийг Жонс Хопкинсын их сургуулийн эрдэмтэд зөвлөжээ.
Хэдийгээр хүн бүрийн унтах цаг харилцан адилгүй ч эрүүл насанд хүрэгчдийн хувьд өдөрт 7-9 цаг унтах нь хангалттай гэж үздэг. Тэгвэл 8, 9 цаг унтаад таны нойр ханахгүй байгаа бол энэ нь эрүүл мэндийн янз бүрийн асуудлыг илэрхийлж байж магадгүй гэж доктор Полоцкий хэлсэн байна.
Өөрөөр хэлбэл дээр дурдсан өвчлөлтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй. Тиймээс та нойрны ямар нэгэн асуудалтай байгаа бол заавал мэргэжлийн эмчид хандаарай.
Эмч нарын зөвлөж буй нойрсолтын дундаж хугацаа:
- 0-3 сартай шинэ төрсөн хүүхдүүд 14-17 цаг
- 4-11 сартай нярай хүүхдүүд 12-15 цаг
- 1-2 настай хөлд орсон хүүхдүүд 11-14 цаг
- 3-5 настай сургуулийн өмнөх насны хүүхдүүд 10-13 цаг
- 6-13 настай сургуулийн насныхан 9-11 цаг
- 14-17 настай өсвөр үеийнхэн 8-10 цаг
- 18-64 настай насанд хүрэгчид 7-9 цаг
- 65 ба түүнээс дээш настай ахмад үеийнхэн 7-8 цаг унтах ёстой юм байна.
Эх сурвалж: Hopkinsmedicine
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
