Дэлхийн олон улсад дэгдсэн “Шинэ Коронавирус”-ийн халдварт өвчний тохиолдлоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зорилгоор Улсын онцгой комиссын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 04 дүгээр хурал, Засгийн газрын 2020 оны “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхээр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны А/52 дугаар тушаалаар цагдаа, дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжин ажиллаж байна.
Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас хамгаалах, хувцас хэрэгсэл, халдваргүйтлийн бодис бэлтгэн, алба хаагч нарт хэрхэн олгож байгаа талаар Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны Хангамжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Мөнххуягаас тодрууллаа.
-Цагдаа, дотоодын цэргийн байгууллага батлагдсан төсөвтөө зохицуулалт хийж, ямар хангалтуудыг хийж байгаа вэ?
-Цагдаа, дотоодын цэргийн алба хаагч нарт халдвараас хамгаалах хувцас, хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодисыг анги, байгууллага бүртээ бэлтгэхэд зориулан 152 сая төгрөгийг хуваарилсан. Санхүү, аж ахуйн албаны даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг хоёр удаагийн худалдан авалтаар 7,708 ширхэг хамгаалах хувцас буюу комбинзон, 1,723 ширхэг нүдний шил, 27,000 ширхэг даавуун амны хаалт , 10,000 ширхэг N95 стандартын амны хаалт, 9240 ширхэг малгай, 13,250 ширхэг улавч, 20,250 ширхэг бээлий, гар ариутгагч 2,000 литр, спирт 2,100 литрийг тус тус 169,6 сая төгрөгөөр бэлтгэж, анги байгууллагуудад хуваарийн дагуу олгож байна.
-Бэлтгэсэн хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодисыг ямар хуваариар хэрхэн олгож байна вэ?
-Өнөөдрийн байдлаар таван удаагийн хуваариар давхардсан тоогоор нийт 3795 ширхэг хамгаалах хувцас, 1085 ширхэг нүдний шил, 15,093 ширхэг даавуун амны хаалт, 4075 ширхэг N95 стандартын амны хаалт, 2485 ширхэг малгай, 3,805 ширхэг улавч, 7950 ширхэг бээлий, 720 литр гар ариутгагч, 1220 литр спиртийг 48 анги, байгууллагад хүргэлээ.

-Улсын онцгой комиссын болон Эрүүл мэндийн сайдын тушаалын хэрэгжилтийг хэрхэн ханган ажиллаж байгаа вэ?
-Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд болон Эрүүл мэндийн сайдын 2017 оны “Заавар батлах тухай” А/161 тоот тушаал, 6 дугаар зүйлийн 6.1.2.3 дэх хэсэгт заасан хувийн хамгаалах хэрэгсэлийн 4-р зэрэглэлийн дагуу халдварт өвчтэй хүн, эд зүйлтэй шууд хавьтал болохгүй, эрүүл бүсэд ажиллаж байгаа албан хаагчид хамгаалах өмсгөл /комбинзон/ өмсөх шаардлагагүй байдаг.
Ийм учраас амны хаалт, халдваргүйтгэлийн бодис хэрэглэж эрдлээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна. Харин Улаанбаатар хот болон 4 аймгийн тусгаарлах цэгт үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад нэг бүрийн хамгаалах хувцас, хэрэгслийг журмын дагуу өмсгөж хэрэглүүлэн, алба хаагчдын аюулгүй байдлыг хангаж байгаа.
-Аймаг, нийслэлийг бүсчлэн хаах, иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах хяналтын цэг, эргүүл, жижүүрийн үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид энэ хувцсыг хэрэглэх үү?
-Энэхүү эрүүл бүсэд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын хувьд хуваарилан олгосон халдвар хамгааллын хувцас, хэрэглэлийг хүний амь нас хохирсон сэжигтэй дуудлага, сэжигтэй тохиолдлын ойрын хавьталд орсон иргэний хаяг, байршлаар явж ажиллах тохиолдолд халдвар хамгааллын хувцсыг өмсөж хэрэглэж байгаа.
Нэг бүрийн хамгаалах хувцас, хэрэглэлийн олдоц муу байгаа тул нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор дахин худалдан авалт хийхээр эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэгч байгууллагуудаас үнийн санал авч, холбогдох судалгааг хийж байна.







Next post
Ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайг агнаж, сарвууг нь борлуулахаар хадгалж байжээ
More Stories
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...