Орхон аймгийн Жаргалант сумаас баруун урагшаа зургаан км газарт өнөөдөр 15 цаг 16 минут 55 секундэд 4.9 магнитудын хүчтэй газар хөдөллөө.

Газар хөдлөлтийн чичиргээ хотын төвд мэдрэгдэж иргэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тэсэлгээтэй андуурч багагүй сандарчээ. Уулын тэсэлгээ баасан гараг бүрийн 15 цагийн орчимд болдог юм. Газар хөдлөх үеэр таван давхар орон сууцны хорооллын дөрвөн давхарт чичиргээ мэдрэгджээ. Аймгийн ОБГ орон сууцны хорооллуудад шалгалт хийж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Зарим аймагт хаваржилтын нөхцөл байдал хүндэрч болзошгүй
Next post Нийслэлийн эмнэлгүүдэд 379 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна