Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн мэдээлж буйгаар баруун бүсээс нийслэл рүү нэвтрэх тээврийн хэрэгслийн ачаалал их байна. Тиймээс тээврийн хэрэгслийг цагаар хязгаарлан, цагийн зайтай нэвтрүүлж байна. Ачаалал ихэсч, хөдөлгөөн удааширч буй энэ үед жолооч нар замын хөдөлгөөний дүрэм заалтыг зөрчиж, урсгал сөрөх, урдуур дайрах зөрчил гаргахгүй байхыг ТЦА-наас анхааруулж байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ




