Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр-4 хөдөлгөөнд оролцсон байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 31 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 3 зөрчил бүртгэгдсэн байна.
Улсын Онцгой комиссын 7 дугаар хуралдааны шийдвэрээр улс, хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өглөөний 08:00 цагаас эхлэн нээхтэй холбогдуулан иргэд, жолооч нарт дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Замын хөдөлгөөн нээх өдрүүдэд нийт нутгаар цас орох төлөвтэй байх тул жолооч та бүхэн халтиргаа гулгаатай авто замаар бага хурдтай, аюулгүй байдлаа хангаж зорчоорой.
• Автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангах.
• Суудлын тооноос илүү зорчигч тээвэрлэхгүй байх.
• Хамгаалах бүсээ бүсэлж, бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэх.
• Автомашины хөдөлгөөн ихтэй байх тул аль болох гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх.
• Шөнийн цагт холын гэрлээ шилжүүлэх.
• Олон цагаар автомашин жолоодохгүй байх. /2 цаг тутам бууж, биеийн чилээг гарган амарч байх/
• Орон нутгийн замд хурдыг 80 км/цагаас, суурин газар 60 км/цагаас хэтрүүлэхгүй байхад анхаарч хөдөлгөөнд оролцох.
Иргэн та
Та бүхэн автомашинаар зорчихдоо өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хангах зорилгоор жолоочид дараах шаардлагыг тавьж хөдөлгөөнд оролцоорой.
• Жолооч хөдөлгөөний үед гар утсаар ярьж байгаа эсэх.
• Жолооч нойрмоглох, зүүрмэглэх үйлдэл гаргаж байгаа эсэх.
• Жолооч орон нутгийн замд хурдыг 80 км/ цагаас хэтрүүлж байгаа эсэх.
• Таны зорчиж яваа тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэх хэрэгсэл бүрэн бүтэн эсэх.
• Өөдөөс автомашин ирж байгаа үед гүйцэж түрүүлэх үйлдэл хийх эсэх.
• Түр зогсохдоо автомашинаа аюулгүй газар зогсоосон эсэхэд иргэн та байнга хяналт тавьж, зорьсон газартаа аюулгүй очиход анхаараарай.
Улсын онцгой комиссын 5, 7 дугаар хуралдааны шийдвэрээр 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Аймаг, нийслэлээс орох, гарах хөдөлгөөн 9 хоног бүрэн хаасантай холбоотойгоор иргэдийн хот хоорондын авто замд зорчих урсгал нэмэгдэж, хөдөлгөөний ачаалал ихтэй байх тул жолооч, иргэд та бүхэн анхаарч, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС анхааруулж байна
More Stories
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг...
Хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ 0.4 хувиар өсчээ
Үндэсний Статистикийн Хорооноос хүнсний гол нэрийн барааны үнэ ханшийн мэдээллийг нийслэл хотод болон орон нутагт ямар байгааг бэлтгэн хүргэж байна....