Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор хот хоорондын авто замын хөдөлгөөнийг хаах эсэхийг маргааш буюу хоёрдугаар сарын 20-нд Улсын онцгой комиссын хуралдаанаас шийднэ гэдгийг Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Энх-Амгалан хэлсэн.
Харин өнөөдрийн байдлаар нийт зургаан аймаг Цагаан сарын баярын өдрүүдээр иргэдийн болон автомашины хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргаад байна.
Тодруулбал, Архангай, Говь-Алтай, Дундговь, Увс, Ховд, Дорноговь аймгуудын Засаг дарга нар орон нутгийн Онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд уг захирамжийг гаргажээ.
- Архангай аймаг: Гамшгаас хамгаалах, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх зорилгоор аймаг, сумын төвөөс гарах, орон иргэд автомашины хөдөлгөөнийг 2020 оны хоёрдугаар сарын 21-27-ныг хүртлэх хугацаанд хязгаарласугай.
- Говь-Алтай аймаг: Аймгийн Онцгой комиссын 2020 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 4-р хуралдаанаас 2020 оны хоёрдугаар сарын 21-27-ныг хүртлэх хугацаанд аймаг, сумдын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарласугай.
- Дундговь аймаг: Аймгийн онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрээр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжийн дагуу энэ оны хоёрдугаар сарын 21-27-ны 08:00 цаг хүртэл аймаг, сумдын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарласугай.
- Увс аймаг: Аймгийн онцгой комисс хуралдаж 2020 оны хоёрдугаар сарын 21-26-ны өдрийг дуустал Улаангом сумаас гарах болон орох замын хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргасан.
- Ховд аймаг: Гамшгаас хамгаалах, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх зорилгоор аймаг, сумын төвөөс гарах, орон иргэд автомашины хөдөлгөөнийг 2020 оны хоёрдугаар сарын 21-26-ныг дуустал хязгаарласугай
- Дорноговь аймаг: 2020 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн Аймгийн Засаг даргын өргөтгөсөн хуралдаанаас Монгол улсын Засгийн газраас сар шинийн баярыг өргөн тэмдэглүүлэхгүй байх шийдвэр гаргасантай холбогдуулан энэ сарын 21-27-ныг хүртэл авто замын хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргасан байна.
Орон нутгийн Засаг дарга нарын дээрх шийдвэр хэрэгжиж эхлээгүй байгаа бөгөөд УОК-ын шийдвэр гарснаар албажих юм байна.
More Stories
Нийслэлийн 2 дугаар сургууль цахим шилжилтээр түүчээлж, Монголын анхны Google Reference School боллоо
Улаанбаатар, 2026 оны 8 дугаар сарын 24 — Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль Google Workspace for Education, Chromebook болон...
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5,...
Төрийн Орон Сууцны корпораци ТОСК: “Солонго 1, 2” түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалт 100% цахимаар 9 сард багтаан явагдана
"Солонго 1, 2" орлогод нийцсэн орон сууцны хороолол, Хан-Уул дүүргийн 21-р хороонд Монгол Улс, БНСУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
Оношгүй өв: Хамгаалалтгүй орхигдсон “чулуун номын сан”
Баруунаас зүүн тийш 30 км, хойноос урагш 8 км сунаж тогтсон, говийн тэнгэр дор хээрийн салхинд хийсч яваа хүлгийн дэл...
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
