Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж байгаа тухай мэдээллээ. Тодруулбал, 2020 оны хоёрдугаар сарын 13-14-ний өдрүүдэд Баянзүрх, Хан-Уул, Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Багануур дүүргүүдийн 30 байршилд Цагаан сарын үзэсгэлэн худалдааны үйл ажиллагаа болон сурталчилгааны хаягт самбарыг татан буулгаж, таслан зогсоожээ.

image

Хяналт шалгалт үргэлжилж байгаа аж.Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Цагаан сарын баярт зориулсан олон нийтийг хамруулсан үзэсгэлэн худалдаа, мэдээллийн хэрэгслээр явуулах реклам, сурталчилгааг даруй зогсоох, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх иргэдийн үүрэг, хариуцлага уг халдварын хор хөнөөлийг ухуулан ойлгуулах ажлыг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах” 2020 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар зарлиг гарсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Дараа долоо хоногийн теле хичээлийн хуваариуд
Next post 70 настан малчин зээ хүүгийн хамтаар чононд ноцуулсан хэрэг гарчээ