– Замын-Үүд боомтод галт тэргэнд тусгаарласан иргэдийн талаар мэдээлэл өгөөч, эмнэлгийн ажилтнууд хэрхэн ажиллаж байгаа вэ?
Д.Нарангэрэл: Замын-Үүд боомтод эмнэлгийн байгууллагаас гадна онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын ажилтнууд ачаалалтай ажиллаж байгаа.
Вагон бүр эмчтэй явдаг. Мэргэжлийн хяналтын ажилтнууд зорчигчдоос асуумж судалгаагаа авч, эмч аяллын туршид 2-3 удаа бүх хүний халууныг үзэж байгаа. Үүнээс шалтгаалан зарим вагон цагаасаа хоцрох тохиолдол гарч байна.
Хөх хот-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр ирсэн иргэний хувьд ирэх үедээ 37.5 хэмийн халуунтай байсан. Ингээд эмчилгээ хийгээд эхний ээлжинд зовуурь арилаад байна. Гэхдээ энэ хүнтэй нэгдүгээр хавьтал болсон тул 109 хүн гал тэргэнд тусгаарлагдлаа.
Нэгдүгээр сарын 6-наас хойш БНХАУ-руу битгий зорчооч ээ гээд анхааруулсаар байхад 23-наас хойш гэхэд л манай улсын 55 иргэн өвчлөл бүртгэгдсэн онцгой бүсэд аялсан, зорчсон байна. Энэ нь манай улсад халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдлийг нэмэгдүүлсээр байгаа юм.
Мөн согтуурсан иргэд “Ухань хотоос ирсэн”, “Халдвар гарсан бүсээс ирсэн хүнтэй уулсан” гэх мэтээр эмнэлгийн байгууллагад хандаж, чирэгдүүлж байна. Согтуугаар мэдээлсэн тухайн хүнийг тусгаарлаад, шинжилгээ аваад, уулзсан хүмүүсийг нь судлах ажилд маш олон хүн оролцож, ачаалал ихээр нэмэгдэж байгаа. Маш их хүндрэл үүсгэж байна.
– Халдварын нууц үеийн талаар мэдээлэл өгөөч?
Д.Нарангэрэл: Халдварын нууц үеийн хугацаа харьцангуй нэмэгдэх хандлагатай байна. Мөн Европын зарим оронд Ухань хотод зорчоогүй иргэдээс халдвар тархах тохиолдол гарсан.
– Оношлуур баталгаатай юу, өвөрмөц эмчилгээний арга гарсан уу?
О.Ариунтуяа: ДЭМБ-аас 3,000 оношлуур энэ долоо хоногт ирэх гэж байгаа. Өмнө нь манайд 200 оношлуур өгсөн Япон улсын өвчин судлалын хүрээлэнгээс дахин 1,000 оношлуур өгч байгаа нь өнөөдөр ирнэ.
Өчигдөр эхэлсэн олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр үргэлжилж, дэлхийн шилдэг 400 гаруй эрдэмтэн оролцож, коронавирусийн эмчилгээний аргыг хэлэлцэж байна. Эмнэлзүйн туршилтууд бол хийгдсээр байгаа.
Д.Нямхүү: Оношлуур баталгаагүй гэж худал хоосон яриа дэгдээж байгаа хүмүүсийг олж хариуцлага тооцмоор байна. Стресстэнэ гэдэг дархлаа бууруулах нөлөөтэйг шинжлэх ухаанаар баталсан. Ингэж иргэдийг төөрөгдүүлж, стресстүүлж болохгүй.
Шинэ коронавирусийг илрүүлэх тусгай оношлуур Япон улсаас ирсэн. Мөн 21 төрлийн вирусийг илрүүлэх лабораторийн оношилгоо явагдаж байна.
Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад ашиглаж байгаа бүх оношлуур, тоног төхөөрөмж манай улсад байгаа. Ганц ч шат хоцроогүй түвшинд хийгдэж байгаа оношилгоог үгүйсгэж байгаа хүнийг гаргаж ирмээр байна. Олон жил ажиллаж байгаа мэргэжлийн хүмүүс болон 24 цагаар тасралтгүй ажиллаж байгаа яамныхны хийсэн ажлыг үгүйсгэж, ийм асуулт тавиад ажил дээр ажил нэмж байна. Ийм худал мэдээлэл тарааж байгаа хүнийг товчхондоо Монгол Улсын эсрэг хүн гэж хэлнэ.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
ШААРДЛАГА: Нийслэлийн МАН-ын удирдлагууд заль мэх хэрэглэсэн төлөөлөгчдөө хариуцлага тооцохыг шаардаж байна
Нийслэлийн МАН-ын төлөөлөгчид уулын амуудыг чөлөөлөх тухай асуудлыг хөндөж байгаа энэ үед, өөрсдийнх нь эгнээнд байгаа ёс зүйгүй, хууль бус...