Энэ оны ЭЕШ-ын онлайн бүртгэл хоёрдугаар сарын 10-н буюу өнөөдөр 09:00:00 цагт эхэллээ. Бүртгэл ирэх дөрөвдүгээр сарын 15-ны 18:00:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Энэхүү шалгалтад 2020 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол улсын их дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой. Та өөрийн бүх мэдээллийг үнэн зөвөөр бөглөх шаардлагатай бөгөөд энэхүү мэдээллүүдэд тулгуурлан таны дүнг эргэж мэдээлэх, ерөнхий шалгалтын батламж хуудсыг хэвлэх болно.

Онлайн бүртгэлийн төлбөр тооцоог арилжааны банкны интернэт гүйлгээний эрхтэй төлбөрийн картаар хийнэ. Шалгалтын бүртгэл 2020-04-15 18:00:00 цаг хүртэл онлайнаар хийгдэх бөгөөд бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийх боломжгүй гэдгийг сайтар анхаарна уу.

image

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Хүүхдийн хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр, “Өнөр бүл” хүүхдийн төвүүдэд ажиллав
Next post “Алдарт эх” одонгийн мөнгийг өнөөдөр олгоно