Олон улсад нэр хүндтэй хуулийн фирм Amsterdam & Partners LLP-ийг Монгол Улсын ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өмгөөлүүлэхээр хөлсөлсөн тухай тус компанийн вэбсайтад мэдээлжээ.
Ч.Сайханбилэг нь 2014-2016 онд Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллахдаа Рио Тинто компанитай Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж байв. Түүнийг энэ гэрээг байгуулахдаа хууль зөрчсөн гэж үзээд Монголын прокурор дөрвөн төрлийн хэрэг тулгаад байгаа юм.
Ерөнхий сайд асан өөрт нь тулгасан хэргүүдийг улс төрийн зорилготой явуулга гэж үзэж байгаа.
“Шүүхийн хараат бус байдал, хуульт ёсонд Монгол улсын одоогийн засгийн газар халдаж байна. Ерөнхий сайд асан Сайханбилэг энэхүү уул уурхайн гэрээг байгуулахдаа ил тод, парламентаас олгосон эрхийн дагуу ажилласан гэж бид үзэж байна” гэж Amsterdam & Partners LLP фирмийн үүсгэн байгуулагч Роберт Амстердам мэдэгджээ.
Ч.Сайханбилэгийг Монголд хууль бусаар баривчлагдаж, саатуулагдсаныхаа дараа АНУ-д амьдарч байгааг тус сайтад мэдээлсэн байна. Мөн Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгыг 2017 онд сонгогдсоноос хойш Ардчилсан Намын хэд хэдэн улс төрчөөс гадна шүүхийн хараат бус байдал, хэвлэлийн эрх чөлөө улс төрийн дарамт шахалтад өртөх болсныг мэдээлжээ.
Amsterdam and Partners LLP фирмээс гаргасан мэдэгдэлтэй энэ холбоосоор танилцана уу.
Эх сурвалж: amsterdamandpartners.com
More Stories
Төрийн Орон Сууцны корпораци ТОСК: “Солонго 1, 2” түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалт 100% цахимаар 9 сард багтаан явагдана
"Солонго 1, 2" орлогод нийцсэн орон сууцны хороолол, Хан-Уул дүүргийн 21-р хороонд Монгол Улс, БНСУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
