Тэрбээр, “Засгийн газрын хуралдаанаар Төрийн бүх шатны албан тушаалтны ёсзүйн дүрэмд “Дотоод гадаадад мөрийтэй тоглох /казино тоглохгүй байх/, энэ төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлэхгүй байх гэсэн заалтыг нэмж оруулсан. Сүүлийн 10 гаруй жил албан тушаалтнууд мөрийтэй тоглох асуудал хавтгайрч, казино тоглох замаар мөнгө угаах, авлига, хээл хахууль авах, нөлөөлөлд автах нөхцөл байдалд Монгол төрийн албан хаагчид, тэр дундаа төрийн өмчит ААН-ийн дарга, захирлууд олноор холбогдох болсон. Төрийн зарим албан хаагчдын цалин амьдралдаа хүрэхгүй гадаадад ажиллаж байхад төрийн өндөр дээд албан тушаалтнууд казино тоглож байгаа тоогоор тэргүүлэх хэмжээний статистик гарч, нийгмийн сүлжээ болон дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаар гарах боллоо.
ЗГ-ын энэ шийдвэрийн биелэлтийг улирал тутамд дүгнэж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон. Тиймээс аль нэг газар төрийн албан тушаалтнууд, тэр дундаа удирдах албан тушаалтнууд казино тоглож байгааг мэдвэл шууд ЗГХЭГ-т мэдээлэл өгч болно. Мөрийтэй тоглосон нь батлагдсан тохиолдолд ёсзүйн дүрэмд зааснаар албан тушаалаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна” хэмээн мэдэгдэж байжээ.
Төрийн албаны тухай хуулийн 40.2-г үндэслэж Засгийн газраас Төрийн бүх шатны албан тушаалтны ёс зүйн дүрэмд өөрчлөлт оруулсан. Үүнд, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн гурав дахь хэсгийн 3.1.4.в, 3.1.4.г дэх дэд заалтуудыг нэмсэн. Тус заалтуудыг дурдвал:
- 3.1.4.в. гадаад улсад албан томилолтоор ажиллах хугацаандаа дипломат ёс жаягийг чанд баримталж, Монгол Улсын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх; (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2019 оны 122 дугаар тогтоолоор нэмсэн)
- 3.1.4.г. гадаадад зорчихдоо мөрийтэй тоглоом (казино) тоглож, энэ төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлэхгүй байх; (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2019 оны 122 дугаар тогтоолоор нэмсэн)
“Л.Оюун-Эрдэнэ: Аль нэг газар төрийн албан тушаалтнууд, тэр дундаа удирдах албан тушаалтнууд казино тоглож байгааг мэдвэл шууд ЗГХЭГ-т мэдээлэл өгч болно. Мөрийтэй тоглосон нь батлагдсан тохиолдолд ёсзүйн дүрэмд зааснаар албан тушаалаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна”
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн мэдэгдсэнээр дээрх дэд заалтуудыг зөрчсөн болон удирдах албан тушаалтнууд казино тоглосон нь батлагдсан тохиолдолд албан тушаалаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахаар болсон нь энэ сарын 17-18 нд Австрали улсын Сидней хотод казино тоглосон нь нотлогдсон МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нарыг албан тушаалаас нь чөлөөлөх хангалттай үндэслэл болохыг харуулж байна.
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
