Түүний хариуд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан сайд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр “Хүнсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж, БНХАУ руу экспортлох махны хэмжээг тогтоож, экспортлох компаниудад зөвшөөрлийг нь олгохдоо нээлттэй сонгон шалгаруулдаг. Сонгон шалгаруулалтад мах боловсруулж үйлдвэрлэх албан ёсны зөвшөөрөлтэй үйлдвэрүүд оролцох бүрэн боломжтой. Өнөөдрийн байдлаар зөвшөөрөл авсан ганц ч компани байхгүй. 20 гаруй үйлдвэр аж ахуйн газраас яаманд санал ирсэн. Засгийн газраас “Квот олгосон нь Ч.Улаан сайдын буруу. Тиймээс огцруулна” гэж яригдаж байна. Квотыг хуулийн дагуу олгож байгаа гэдгийг би хариуцлагатай мэдэгдэж байна. Хэрэв Б.Пүрэвдорж гишүүнд баримт, мэдээлэл байгаа бол хамтдаа шалгуулъя. Би шалгуулахад бэлэн байна. Өнгөрсөн 2019 онд ХХААХҮЯ 47 мах боловсруулах үйлдвэртэй бодлогын гэрээ байгуулан хамтарч ажилласан. Бодлогын гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдэд экспортод гаргах зөвшөөрөл өгдөг. Өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 100 гаруй мах боловсруулах, бэлтгэх, үйлдвэр цехүүд бий. Үндсэндээ махны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрүүдийн дийлэнх нь БНХАУ-ын хөрөнгө оруулалтай. Гэхдээ үүнийг би буруутгах гэсэнгүй. Гагцхүү гадны хөрөнгө оруулсан компанид Монгол Улсын хууль үйлчлэх ёстой. 2019 онд гарал үүслийн баталгаагүй мах бэлтгэдэг, техник технологийн шаардлага хангаагүй нөхцөлд нийтийн хэрэгцээнд зориулж мах бэлтгэдэг. Тэр битгий хэл экспортод гаргах бүтээгдэхүүнийг хүртэл стандартын шаардлага хангаагүй нөхцөлд бэлтгэдэг зэрэг зөрчлүүд илрүүлсэн. Тухайлбал, мах экспортлох зөвшөөрөлгүй мөртлөө экспортод гаргах зориулалтаар их хэмжээний мах бэлтгэсэн аж ахуйн нэгжүүд байна. Өөрөөр хэлбэл, дүрэм журмаа зөрчөөд их хэмжээгээр мах бэлтгэсэн. Бид оны эхнээс эдгээр бүх аж ахуйн нэгжүүдээр явж хянан магадлхгаа хийсэн. Бэлтгэсэн махыг цаашдаа яах вэ гэдэг яаман дээр бодлогын хэмжээнд яригдаж байна. Дотооддоо хэрэглэдэггүй дулааны аргаар боловсруулсан мах, адууны мах, хөлдөөсөн мах ч байна. Адууны мах дулаан орчихоор чанараа алдана. Тиймээс хөдөө аж ахуйн биржээрээ дамжуулж эрүүл ахуйн шаардлагыг нь хангуулж байгаад экспортод гаргах боломжийг хайж байна. Махны 12 үйлдвэр хоорондоо ярьж байгаад “Зөвхөн технологийн шаардлага хангасан бүтээгдэхүүнийг экспортод гаргана” гэсэн уриалга гаргаж яаманд хандсан. Бид тэдний уриалгыг дэмжиж байгаа. Тийм ч учраас борлуулж чадаагүй мах үлдсэн байна гэж үзэж байна. Ер нь хэдэн аж ахуйн нэгжид квот өгөх вэ гэдэг тоо байдаггүй. Харин хэдий хэр хэмжээний мах экспортлох квот өгөх вэ гэдэг тоо бий. Энэ нь хүнсний аюулгүй байдлын зөвлөлөөр батлагдсан. Өнөөдөр махны квот тогтоох асуудал дээр яамны ажлын хэсэгт мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож байна. Мах экспортлох асуудал дээр яам квот өгөхдөө авлига авч байна гэсэн яриа гарсан. Тийм асуудал байхгүй” гэсэн байна.
More Stories
Төрийн Орон Сууцны корпораци ТОСК: “Солонго 1, 2” түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалт 100% цахимаар 9 сард багтаан явагдана
"Солонго 1, 2" орлогод нийцсэн орон сууцны хороолол, Хан-Уул дүүргийн 21-р хороонд Монгол Улс, БНСУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
