БНХАУ-д бүртгэгдсэн шалгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчин нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас ард иргэдийг амьсгалын замын халдвараас сэргийлэх дараах зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхааруулж байна.
Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод “Шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа” өвчний тоо нэмэгдэж, 59 хүн өвчилж, долоон хүний биеийн байдал хүнд байна. Мөн Хонгконгт 14 хүн, Сингапурт бага насны нэг хүүхэд өвчилсөн тухай албан бус мэдээлэл байна. Иргэн танд:
- Гараа савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх ;
- Амны хаалт тогтмол хэрэглэх;
- Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх;
- Бохир гараа нүд, хамар, амандаа хүргэхгүй байх;
- Ханиаж найтах үедээ бусдад халдвар тараахаас сэргийлэх, амны алчуур хэрэглэх, шууны дотор тал руу ханиаж найтаах;
- Амьсгалын замын халдвартай хүн гэртээ байж, бусдад халдвар тараахгүй байх;
- Хүүхдийг уушгины хатгаа, улаанбурхан зэрэг товлолын дархлаажуулалтад бүрэн хамруулах;
- Өвчлөл гарсан улс оронд аль болох зорчихгүй байхыг зөвлөж байна.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам
More Stories
Нийслэлийн 2 дугаар сургууль цахим шилжилтээр түүчээлж, Монголын анхны Google Reference School боллоо
Улаанбаатар, 2026 оны 8 дугаар сарын 24 — Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль Google Workspace for Education, Chromebook болон...
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5,...
Төрийн Орон Сууцны корпораци ТОСК: “Солонго 1, 2” түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалт 100% цахимаар 9 сард багтаан явагдана
"Солонго 1, 2" орлогод нийцсэн орон сууцны хороолол, Хан-Уул дүүргийн 21-р хороонд Монгол Улс, БНСУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
Оношгүй өв: Хамгаалалтгүй орхигдсон “чулуун номын сан”
Баруунаас зүүн тийш 30 км, хойноос урагш 8 км сунаж тогтсон, говийн тэнгэр дор хээрийн салхинд хийсч яваа хүлгийн дэл...
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
