Тэгвэл өнөөдөр Амарын талбайд өсвөр үеийнхэний дунд эрэгтэй, эмэгтэй төрлөөр 4-6 дугаар анги, 7-9 дүгээр анги, 10-12 ангийн сурагчдын “3х3” буюу Гурвын эсэрг гурав тэмцээн болж байна. Анх удаагаа болж буй энэ удаагийн тэмцээнд 50 шахам багийн 200 гаруй тамирчин “3х3” сагсан бөмбөгийн дүрмээр өрсөлдөж аваргуудаа шалгаруулах юм байна.

Тэмцээнийг нээж Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Ганхуяг хэлэхдээ “Өсвөр үеийнхний дунд 3х3 сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх улмаар жил бүр зохиогддог аймгуудын аварга шалгаруулах тэмцээн, Үндэсний лигийн тэмцээнд Орхон аймгийн баг тамирчдыг бэлтгэн оролцуулахад энэ удаагийн тэмцээн ач холбогдлоо өгнө. Ирэх намар бид Амарын талбайгаас Үндэсний сагсан бөмбөгийн лигийн тэмцээнд оролцох тамирчдаа үдэн гаргах болно. Тэмцээнд оролцох тамирчид маань өөрсдийн гэсэн автобустай, багш дасгалжуулагч гээд бүхий л нөхцөл боломжоор хангагдсан баг Эрдэнэт хот Орхон аймгийнхаа нэрийг мандуулахын төлөө тэмцээнд оролцоно. Миний мэдэхийн сүүлийн гурван жил манай аймгаас дээрх тэмцээнүүдэд баг оролцоогүй.

Хамгийн сүүлд Дархан хотын бизнес эрхлэгчид Эрдэнэтийн залуусыг дэмжиж, ивээн тэтгэж оролцуулсан санагдана. Тэгвэл өнөөдөр бид аймгийнхаа нэрийн өмнөөс тоглодог баг, тамирчидтай болохын тулд өсвөр үе, хүүхэд багачуудын дунд анхныхаа тэмцээнийг зохион байгуулж байна. Эндээс Эрдэнэтийн нэрийг дуурсгах тамирчид төрөн гарна. Энэ удаагийн тэмцээн гурван насны ангиллаар, эмэгтэй эрэгтэй төрөлд болж байгаа. Нас бүрийн эхний гурван байрт шалгарсан баг алт, мөнгө, хүрэл медалиар шагнуулна. Цаашдаа жил бүр Улаанбаатар хот дахь Орхон аймгийн Нутгийн зөвлөлийнхөний дэжлэгтэйгээр энэ тэмцээнийг уламжлал болгон зохион явуулахаар төлөвлөж байна” хэмээсэн юм.
Монгол улсын хамгийн өндөр хүн, гавьяат тамирчин Ц.Шаравжамц Эрдэнэтийнх. Ганц нэгхэн хоногийн өмнө Улаанбаатар хотноо Чингисийн талбайд “3х3” сагсан бөмбөгийн 18 хүртэлх насныхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж аваргаа шалгаруулсан. Тус тэмцээний 18 хүртэлх насны ангилалд гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од Монголын багт амжилттай тоглон шигшээ наймд шалгарсан амжилт үзүүлсэн билээ. Амарын талбайд болж буй “3х3” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний аваргууд маргааш тодорно.

More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
