Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас өнгөрсөн хоёрдугаар сард манай аймагт ажилласан. Ингэхдээ цагаан тоосны дэгдэлтийг бууруулахын тулд тусгай хэлтэс байгуулах шаардлагатайг зөвлөсөн. Ногоон байгууламж, хог хаягдлын менежментийн зөвлөгөөнд БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр оролцсон юм. Тэрээр цагаан тоосыг бууруулахаар Эрдэнэт үйлдвэр тодорхой ажлуудыг хийсэн байна. Бид зургаадугаар сарын сүүлээр дахин ирж ажиллана. Хаягдлын аж ахуйн даланг таван жил ашиглах нөөцгүй .Тиймээс даланг булж дараагийн далангийн технологийн ажлыг хийх ёстойг сануулсан. Харин Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчин ногоон хөгжлийн хэлтсийн дарга О.Эрдэнэтуяа “шинэ хаягдлын аж ахуйг ашиглахаар судалгаа хийж байна. Газар нутаг багатай учраас газрын асуудал хүнд байгаа. Булган аймгийн газраас шийдэж өгөхийг хүсэлт тавьсан” талаар мэдээлсэн юм.
Уг зөвлөгөөнд Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчин ногоон хөгжлийн хэлтсээс цагаан тоосны дэгдэлтийг бууруулахаар хэрэгжүүлж байгаа ажил, цаашид хийх ажлаа танилцуулсан юм. Энэ жил цагаан тоосны дэгдэлтийн бүст байгаа 400-аас доошгүй иргэнийг шинжилгээнд хамруулахаар болсныг мэдэгдлээ. Нөхөн сэргээлтийн ажлын талаар, 38 га талбайд дүйцүүлэн нөхөн сэргээлт хийж, 40 мянган модыг тарьсан. Эрдэнэт үйлдвэрийн бүсэд 200 мянган мод байдаг. “Ногоон төгөл” төслийг 2013 оноос хэрэгжүүлж байна. 2019 оны зургаадугаар сарын байдлаар цагаан тоос дарах ажилд нэг тэрбум 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж танилцуулга дээр дурьдлаа.
More Stories
Нийслэлийн 2 дугаар сургууль цахим шилжилтээр түүчээлж, Монголын анхны Google Reference School боллоо
Улаанбаатар, 2026 оны 8 дугаар сарын 24 — Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль Google Workspace for Education, Chromebook болон...
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5,...
Оношгүй өв: Хамгаалалтгүй орхигдсон “чулуун номын сан”
Баруунаас зүүн тийш 30 км, хойноос урагш 8 км сунаж тогтсон, говийн тэнгэр дор хээрийн салхинд хийсч яваа хүлгийн дэл...
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
