Цахим хуудсыг нь хакердаж, бусдыг залилсан эмэгтэйг цагдаагийн байгууллагаас саатуулан шалгаж байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст Фэйсбүүк хаяг ашиглан 350 иргэнийг залилж, 16 сая төгрөгийн хохирол учруулсан гэх 18 настай Б-г саатуулжээ.

Тухайн этгээд хуурамч хаяг нээж, олны танил хүмүүсийн нүүр зургийг ашиглан шагналт уралдаан зарлах замаар уг хэргийг үйлдсэн болохыг тогтоожээ. Хохирсон иргэдийн тоо, мөнгөн дүн нэмэгдэх хандлагатай байгаа аж.

18 настай охин Б нь бүлэглэн биш, ганцаар залилан үйлддэг байсан нь илэрсэн бөгөөд өөрийн бус, өрөөлийн 4-5 тооны банкны дансыг ашиглаж байжээ. Иймээс иргэдийг сошиал орчин дахь шагналт уралдаануудад оролцохдоо сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post “Ажлын байр – Дарамтгүй орчин” сэдэвт хэлэлцүүлэг эхэллээ
Next post Гоёлын гоо заслын газарт арьс, салстыг цоолж гэмтээх мэс ажилбар хийхийг хориглоно