Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Отгонтэнгэр Их сургууль, Нийгмийн Ардчилал оюутны холбоотой хамтран “ИРЭЭДҮЙН ЭЗЭД” мэргэжил сонголтын аяныг үндэсний хэмжээнд 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.
Энэхүү аяны зорилго нь өсвөр насны хүүхдүүдэд ирээдүйд эзэмших мэргэжлээ зөв сонгохтой холбоотой мэдээлэл өгөх, ахлах ангийн сурагчдыг эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө өгөх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, мэргэжил сонголтод арга зүйн дэмжлэг үзүүлэхэд оршино.

Манай улсын хувьд нийт хүн амын 34,6 хувийг 15-34 насны ид сурч, хөдөлмөрлөх залуучууд эзэлж байна. Улсын Их Хурлаас “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль”-ийг 2017 онд баталснаар залуучуудын боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй орчинд амьдрах болон хувь хүний хөгжлийн асуудалд төрөөс үзүүлэх дэмжлэгийг тодорхой болгож өсвөр үе, залуучуудын хөгжих боломжийг нэмэгдүүлсэн ба залуучуудынхаа хөгжил оролцоог дэмжих албан ёсны хууль эрхзүйн орчныг бий болгосон цөөхөн улс орны нэг.

Хувь хүний эзэмшсэн мэргэжил гэдэг бол тодорхой ажил хөдөлмөр эрхлэхэд шаардагдах мэдлэг, дадлага, туршлагын цогц бөгөөд сонголтоо зөв хийхэд олон хүчин зүйл нөлөөлнө. Иймээс өөрийн хүсэл сонирхол, авьяас чадвараа нээн илрүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн талаар судалгаа мэдээлэлтэй байх нь хамгийн чухал юм. Мэргэжил сонголтод эрэлт хэрэгцээтэй мэргэжил, цалин, төгссөн сургуулийн нэр хүнд, найз нөхөд болон гэр бүл, хүсэл сонирхол тэргүүтэй олон хүчин зүйл нөлөөлдөг. Гэвч хамгийн гол нөлөөг эцэг, эхчүүд үзүүлдэг байна.
Одоо сурч байгаа оюутнуудын 30 хувь, нийт төгсөгчдийн 70 хувь нь мэргэжил сонголтдоо эргэлздэг, тухайн мэргэжлээр ажилдаггүй гэсэн судалгаа бий. Мэргэжлээ зөв сонгосон хүний хувийн амьдрал, сэтгэлзүй тайван эерэг байдаг бол буруу сонголт нь өөртөө итгэлгүй, амьдралын идэвхгүй болгож сэтгэлээр унагахад хүргэдэг байна. Иймээс дэлхий дээр 7000 гаруй мэргэжил байдаг ба техник технологи үсрэнгүй хөгжиж байгаа өнөө үед өөрийн авьяас чадвараа мэдлэг мэргэжил болгох нь хамгийн чухал юм.
Ирээдүйн ажил, амьдрал, карьерт мэргэжил сонголт шууд нөлөөтэйгөөс гадна харилцаа хандлага мөн том байр суурь эзэлнэ. Залуус та бүхэн эх орныхоо баялаг түүхээс суралцаж, ахмад үеэ хүндэтгэн, улс орныхоо хөгжлийг буухиалан үргэлжлүүлэх хариуцлагатай бөгөөд зорилгодоо хүрэх хүсэл тэмүүлэлтэйгээр сурч, ажиллан, улсынхаа нэр хүндтэй иргэн байна гэдэгт итгэлтэй байна гэж. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
More Stories
О.Амгаланбаатар: Наадам бол ард түмэн өөрөө оролцож, өөрөө баярлаж цэнгэдэг баяр байх ёстой
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа -Таны санаачлан өргөн барьсан Баяр наадмын тухай хуулийн төсөл өнгөрсөн өдрүүдэд нэлээд яригдлаа....
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.27/ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд...
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталлаа
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ. Их, дээд...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа. Ерөнхийлөгч, улс орны хөгжил дэвшлийн үндэс,...
ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан “энгийн” алдаа гаргасан ажилтнаа маш их гайхаж буйгаа илэрхийлээд тэрхүү алдаа өөрт нь хамаагүй гэв
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны фэйсбүүк хуудаст нэр бүхий эрхэмд зориулан эмгэнэл нийтэлсэн нь нийгмийг бухимдуулсан. Эмгэнэл нэртэй тэрхүү...
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
