Манай улс оны эхний 10 сарын байдлаар 2.75 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үнийн дүнгээр 309.2 сая ам.доллараар буюу тоо хэмжээний хувьд 1.4 сая тонноор тус тус их байгаа юм.
2018 оны мөн үед 1 тонн нүүрсний хилийн дундаж үнэ 78.8 ам.доллар байсан бол энэ онд 85.0 ам.доллар болж өссөн бөгөөд нийт нүүрснийхээ 98.2%-ийг БНХАУ руу гаргасан байна.
Экспортын бусад түүхий эдийн тухайд
2019 оны эхний 10 сард 1174.2 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 30.5 мянган тонноор бага байна. 2018 оны эхний 10 сард зэсийн баяжмалын экспортын үнийн дүн 1,668.9 сая ам.доллар байсан бол тайлант сард 1,541.0 сая ам.доллар болжээ.
Төмрийн хүдрийн экспорт 6,699.5 мянган тонн буюу 459.5 сая ам.долларт хүрсэн байна. 2018 оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулахад уг бүтээгдэхүүний экспорт 651.1 мянган тонноор, үнийн дүн нь 185.0 сая ам.доллараар тус тус өсчээ. Нэг тонн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 68.6 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 23.2 ам.доллароор өссөн байна.
Боловсруулаагүй нефтийн экспорт 5,428.2 мянган баррель буюу 302.8 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 460.2 мянган баррелиар их болов ч үнийн дүнгээр 23.7 сая ам.доллараар бага байв. Учир нь нэг баррель нефтийн хилийн дундаж үнэ 65.7 ам.доллар байсан бол тайлант хугацаанд 55.8 ам.доллар болж буурчээ.
2019 оны эхний 10 сард 170.4 сая ам.долларын 557.7 мянган тонн жонш экспортолсон нь 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 135.9 мянган тонноор, үнийн дүнгээр 29.9 сая ам.доллараар тус тус өссөн байна. Жоншны экспортын дундаж үнэ 305.6 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 27.6 ам.доллароор буурсан байна. Жоншийг БНХАУ, ОХУ, БНСУ руу экспортолсон ба 25.1 хувь ОХУ-д, 74.7 хувь БНХАУ-д тус тус ногджээ.
Цайрын баяжмалын хувьд эхний 10 сард 109.2 мянган тонныг тонн тутамд нь дунджаар 1,425.5 ам.доллароор экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн дундаж үнэ 202.3 ам.доллароор буурчээ. Цайрын баяжмалын экспорт үнийн дүнгээр 155.6 сая ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 11.9 сая ам.доллараар буурчээ.
Молибдены баяжмалын экспорт үнийн дүнгээр 41.5 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.4 сая ам.доллароор өссөн байна. Нэг тонн молибдены баяжмалын хилийн дундаж үнэ 8,215.7 ам.доллароос 8,769.9 ам.долларт хүрч, 554.2 ам.доллароор өсчээ. 2019 оны эхний 10 сард 4,732.7 тонныг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 147.4 тонноор бага байна. Молибдены баяжмалын 68.8 хувийг БНХАУ-руу гаргажээ.
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар
More Stories
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт 18:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ Өнгөрсөн сараас эхлэн хэсэгчлэн цахилгааны хязгаарлаж, цахилгаан...
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
